Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэв

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны эцсийн тайланг баталгаажуулах ёслол өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Япон улс дахь төв офиссын ахлах зөвлөх ноён Яамада Тайзо нар тайланг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Япон талын удирдагч Фукаяама Акэо болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь олон жилийн өмнөөс манай улстай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол, ногоон хөгжил рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид агаарын чанарыг судлах, хяналтыг бэхжүүлэх төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Улаанбаатар хот утааг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэ төслийн хүрээнд маш олон чиглэлээр суурин болон явуулын байдлаар агаарын бохирдлын хэмжээг судлаж, тогтоож чаддаг боллоо. Улаанбаатар хотын зүгээс Жайкатай олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Ноён Ямада “Энэхүү төсөл нь 2009 оноос хойш хоёр үе шаттайгаар хэрэгжсэн. Төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний чадавхийг дээшлүүлэхэд зорьж амжилттай хэрэгжүүллээ. Ингэснээр Монгол мэргэжилтнүүд өөрсдөө агаарын бохирдлоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв хэмжиж тодорхойлоод, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд илүү хялбар болж байгаа юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ahmad 2017-01-28 06:15:00
    Utaanii esreg, amid yavahiinkhee erhiin telere teltsej bui duu nartaa bayarlaj baina, setgel sanaagaar demjij baigaa shuu, bid amid yavah estoi