С.Жавхлан: Адуу хилээр гаргаж байгаа арга нь улам нарийссан
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан саналаа хэллээ. Тэрбээр “Хил дээр байсан адуунуудыг Улаанбаатарт ачиж ирээд Эмээлтэд нядалсан  гэж байгаа. Гэхдээ адуу хилээр гаргаж байгаа арга нь нэлээн нарийссан гэнэ. Нүүрсэн дор тавиад зөөдөг л гэнэ. Уг нь манай малын мах дэлхийн хаана ч гологдохооргүй. Хилээр амьдаар нь адуу гаргахгүй гэсэн захирамж гаргаж байгаа нь талархууштай. Гэхдээ адууны асуудалд цаашид анхаарал хандуулах хэрэгтэй зүйлийн нэг болоод байна” гэлээ.
 

П.ГОО
Олллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine