П.Сэргэлэн: Стандартад нийцсэн үйлдвэр байгаа эсэх нь асуудалтай
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан малын бие давжаарсан асуудалд яам хэрхэн анхаарч байгаа болон явуулын махны үйлдвэр ажиллуулах боломж байгаа эсэхийг тордууллаа.  

Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн дараах хариултыг өглөө

-Малын удам сайжруулах Малын генетикийн хуулийг оруулж ирсэн. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, өвс ургамлын тоо цөөрсөн учраас “Малын тооноос чанарт” гэдэг зорилт тавьсан. Монгол Улсад 27 махны үйлдвэр байдаг. Яг стандартад нийцсэн үйлдвэр байгаа эсэх нь асуудалтай. Явуулын махны үйлдвэрийг дэмжиж байна.
 

П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-01-27 06:52:12
    соц үед л тэгээд үүлдэр угсаа гэж их анхаарч олон зоотехникч бэлдсэн одоо улс төрчдөд ашигтай ашиггүй гээр шийдэгддэг болсон нь дампуурал