Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилготой уг хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад салбарын сайд хариулж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Малын тарилга, туулгалтууд аль улсынх нь сайн бэ гэдэг нь ойлгомжгүй. Малчид мал эмнэлэг, дэлгүүрээс ямарч мэргэжлийн зааваргүй тарилга, туулгалтуудыг шууд авдаг.  Хүн эмнэлгийн эмийн сан шиг болчхоод байна.  Энэ асуудлыг хэрхэн зохицуулж, анхаарч байгаа вэ? ОХУ-тай ямар хэмжээнд хамтарч ажиллах боломж бололцоо бүрдсэн бэ?

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: ОХУ-тай мал сүргийг эрүүлжүүлэх II хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд 14 хоногийн дараа ирж хөтөлбөрөө батална.  Хөтөлбөрт дөрвөн чиглэлийг хамруулж байгаа. 

Өнөөдрийн байдлаар 2200 орчим малын эмч, 2000 орчим мал зүйч нар ажилладаг байна. Тэдний нийгмийн хамгааллыг хангах асуудал дутмаг байдгийг салбарын сайд хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-29 09:19:12
    Хууль ч чухал л даа гэхдээ нөгөө мэргэжлийын төв хөдөөгиийн байгууллагуудыг нь улс төржүүлээд хэдэн мэрнэжилтнүүдиыг нь халаад ёстой нэг алж өгс бн даа
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • gonchig 2017-01-27 04:55:10
    heden maliin emch naraa demjih tsag bolson
    202.179.31.60
    Мэдэгдсэн Хариулах