Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийнэ
09:00 цагт: Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ ГХЯ-д болно.

09:30 цагт: Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын VII хуралдаан хуралдана. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

11:00 цагт: Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Ж.Батзандан гишүүн С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МУБИС-ийн оюутан залуус цусаа өгч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ сайн үйлсийн аянд нэгдэж байна. Өнөөдөр МУБИС-ийн А байрны 1 давхарт байрлах Оюутанд үйлчлэх төвд хүндэтгэлийн арга хэмжээ болно.

13:00 цагт: ЦЕГ-ын Сургалтын төв /Орбит-хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-д Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицеруудын дунд зохион байгуулж буй ур чадварын цогцолбор тэмцээн болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сэдэвт сарын аяныг зарласан. Энэ хүрээнд “Нээлттэй өдөрлөг” –ийг зохион байгуулах гэж байна. Хаана: Нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон, 100 айл дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-27 04:18:04
    Батзандан солиот үхсэн хүнээр сонгуулийн шоу хийхнээ, болилдоо заавал муу Зоригийг хавчуулах хэрэг юу байна, сүнсийг нь амраагаад өгөөч АН-ын алуурчидаа
  • mongo hiigeeree 2017-01-27 04:16:22
    Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344767 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны д...