Оффшорын хууль УИХ-ын босгыг давах уу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тэд оффшорыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр ийнхүү завсарлага авсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглохоор заасан юм. Нийтдээ 39800 улс төрийн болон төрийн албан тушаалтнууд дээрх хуульд захирагдах байсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хүрээллийг багасгаж, 301 хүнд дээрх төсөл үйлчлэхээр, ингэхдээ гэр бүл, үр хүүхэд нь мөн гадаадад данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулах зэрэг нь хориглогдохоор болж, өөрчилсөн байна.

Ийм саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн. Хэрвээ энэ саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх нь дэмжвэл УИХ-ын гишүүний эхнэр, нөхөр, хүүхэд гадаадад суралцах, бизнес эрхлэх боломжгүй болох юм.

Гишүүдийн гэр бүлийн эрх энэхүү хуулиар хөндөгдөж, суралцах, боловсрох, бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж эхэлсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага байна гэж үзсэнээр төслөөр тав хоногийн завсарлага авсан юм.
Анхлан 2013 оны намар УИХ-ын гишүүн Ж.Батзандан улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсныг таслан зогсоох зорилготойгоор хуулийн төсөл өргөн барьсан.  Гэвч уг төсөл тухайн үед  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжлэг авч чадалгүй унасан. Өнгөрсөн хавар мөн л Ж.Батзандан тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд дахин хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй.

Шинэ парламентын анхны намрын чуулганаар энэ хуулийн хэлэлцэхээр төлөвлөсөн ч хуулийн төсөл УИХ-ын босгыг давах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь эрхэм гишүүдийн эрх ашгийг энэ хуульд нарийвчлан тусгагдсан учраас тэд хуулийн төсөлд маш болгоомжтой хянуур хандаж байна. Дахин дахин хянаж зүйл заалт тус бүрээр “задлан шинжилгээ” хийж байна.  Энэ байдлаар хуулийн төсөл намрын чуулганы хугацаанд УИХ-ын босгыг давах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нүд чих 2017-01-29 17:35:12
    Оффшорчид улс төрийн өндөрлөгт.их хуралд тухалж байгаа цагт тэд оффшорийн эсрэг хууль гаргана гэж юунд найдах вэ дээ
  • Иргэ 2017-01-27 11:15:08
    МАН бохир талаараа нэр холбогддог МАНАН -аас ангижрах үгүйг энэ хууль хэрхэн баталснаар харуулна. Энэ дүн нь дараагийн сонгуульд том нөлөө болно!
  • Үнэн 2017-01-27 10:36:37
    Гадаад оронд сурч амьдрах гэдэг чинь офшор бүсээс өөр шүү дээ. Үүний ялгааг мэдэхгүй байж хүн хэлмэгдүүллээ гэж тэнэгтэх юм.
  • Samragch 2017-01-27 06:11:21
    Elbegee chini shudraga shuuh haana bna
  • ЗОЧИН 2017-01-27 03:06:06
    АВИЛГАЧНЫГ ӨМӨӨРСӨН ЮМ БИЧИХЭЭ БОЛЬ. ХУЛГАЙЧУУД ТӨСВИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАДАГ, ХҮҮХДЭЭ СУРГАДАГ. НОВШНУУД...