Маргаашнаас ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Энэ сарын 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 27-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхиговь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд5-10метр, зарим газраар секундэд12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс,Ерөөголын хөндийгөөр 19-24градус,Хөвсгөл, Хэнтэйнуулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,Эгь, Хараа,Туул, Тэрэлж, Халхголын хөндийгөөр 11-16 градус,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг,Хангайнуулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар8-13градус хүйтэн,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойшэргэж секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.