Хилийн боомтууд маргаашнаас эхлэн гурав хоног ажиллахгүй
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд маргаашнаас эхлэн энэ сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахгүй.

Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine