МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд оффшор бүсийг тодорхойлох, тухайн бүсэд өндөр албан тушаалтан болон тэдний гэр бүл, үр хүүхэд   данс нээхийг хориглохоор заасан байгаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа.

Энэ үеэр хуулийн төсөлд гишүүдийн гэр бүлийн суралцах, боловсрох, бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан заалт орж ирсэн  тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага байна гэж үзсэн тулд МАН-ын бүлгийн дарга 5 хоногийн завсарлага авлаа.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн ТУЛГА 2017-01-27 07:42:52
    Хилийн чандад байгаа дансыг шалгаад үнэн зөвийг тогтоох ёстой. ШАЛГУУЛАХГҮЙ гээд байгаа бүхэн ХУЛГАЙГАА АВИЛГАЛАА ИЛЭРНЭ гэж л айж бэмбэгнэж байгаа нь юмаа
  • irgen 2017-01-26 14:20:02
    Turiin albanii tuhai huult oruulj bui nemelt oorchlolt ni ug uildel 2 ni zurdug humuusiin adil sanagdaj bn
  • иргэн 2017-01-26 11:28:55
    Энэ МАН-ынханд бизнесийн ёс зүй, хүний жудаг за тэгээд энгийн иргэд бидэнд байдаг хүндлэг сайхан эх орон улс орноо гэсэн зүрх сэтгэл ч цухалзахаа байлаа Яанааа
  • МАН-ын 1978 оны гишүүн 2017-01-26 11:00:24
    МАН минь ээ Давхар дээлийг хөдөөд өмсгөхийг олон энгийн иргэд эсэргүүцэж байна шүү
    202.21.109.6
    Мэдэгдсэн Хариулах
  • sandraad bn uu  2017-01-26 10:06:42
    sandarch ntr