Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, Улсын Их Хурлын болон өөрийн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах нарийн тодорхойлсон механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.Тодруулбал, иргэд өргөн барьсан төслийг нь яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үздэг, харин хууль тогтоогчид чухал биш гэж үздэг. Энэ тохиолдолд иргэд тухайн асуудлаар 5000 хүний гарын үсэг цуглуулаад УИХ-аар хэлэлцүүлэхээр албадах боломжтой болно гэсэн үг. Үндсэн шаардлага нь 5000 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой, тэр гарын үсэг яаж цуглуулах вэ гэдгийг ч хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ.

Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс Гишүүд энэ хуулийн төсөлд тун болгоомжтой хандаж байлаа. Хууль санаачлагачийн тайлбарласнаар иргэд сайн дураараа оролцож, хууль боловсруулах төслийн зардлаа өөрсдөө гаргахаар заасан байна.

Ингээд санал хураалт явуулахад Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.