Нэхмэлийн шар байрны суурин дээр сүндэрлэсэн 167 айлын орон сууцны нээлт болов

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.

Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн  хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны зургадугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх  ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, шинэ барилгаа хурдан хугацаанд ашиглалтад оруулж, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байгаа компаниуд бий. Түүний нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа компанийн хамт олонд болон оршин суугч иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье.” гэлээ.

“Нутгийн буян  групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь  5 метр квадратаар нэмэгдүүлж,  үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч  Г.Мижидсамбуу гуайнх  100 метр квадрат  шинэ байранд орсон. Сэтгэл өөдрөг байгаагаа  хотын даргад танилцууллаа. Хуучин байр нь хүн амьдрахад хэцүү байсан. “Нутгийн буян групп” ХХК  иргэдтэй гэрээ байгуулж, хоёр жилийн дотор  шинэ байраа хүлээлгэн өгсөнд талархаж байгаагаа хэллээ. Цаашид хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухыг бодсон ч ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн, олон өрх айлыг орон сууцаар хангах бодлого нь зөв.“ гэж хэллээ.

Энэхүү барилга нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, бүрэн цутгамал, төмөр карказан хийцтэй, инженерийн шугам сүлжээний хувьд европын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн сантехникийн болон цахилгааны тоноглол, БНСУ-ын орчин үеийн шилэн болон металл фасад хослуулан барьсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B 2017-01-28 07:12:30
    Omnoh ajliig urgeljluulj hiivel adluulna, tasalduulval adluulna... Yag yah yostoi yum boloo . AN ch bai MAN ch bai irged l shn amidarch bwl boloo. Ingej hel ama...
  • JSDFH 2017-01-27 11:51:25
    ORON SUUTS BISHE TSETSERLEG BUULGAJ BARISAN BISHU . SHAAXIIMAA BAS
  • иргэн 2017-01-27 03:01:33
    овоо ш дээ, баяр хүргэе, энэ ажил нь амжилттай үргэлжлээсэй дээ
  • оршин суугчид 2017-01-27 00:53:20
    энэ м. квадрат нь хэд гэж байгап юм бол?
  • ард 2017-01-27 00:43:22
    16 давхар байх ёстой барилгыг 19 давхар болгож барьсан байна.1 давхар нь гэхэд 2 давхартай тэнцхээр мөн дээвэр мөн адил 1 давхар нэмж барьсан бөөн зөрчилтэй .
  • zocin 2017-01-26 16:30:51
    ooroo barilga barisan um czig yasan icdeggyi um,ene sarangerel ih hurliin giszyyn bol azilaa hiigeeczee,
  • Өмнөх даргын ажил 2017-01-26 15:49:08
    Бат-Үүлийн эхлүүлсэн ажил шүү
  • zochin 2017-01-26 14:39:38
    BAT-UULIIN KHIISEN AJIL . TER SARANGEREL UURUU KHIISEN YUM SHIG LALARTAJI BAYNAA , MAN-YN LALARUUD BOLIOSOY
  • batboldoo 2017-01-26 14:17:57
    batbold uy hiij bgaan
  • Good 2017-01-26 13:04:55
    Батүүлийн эхлүүлж хийсэн ажлын төгсгөлд тууз хайчлахад их хурлынгишүүн юу хийсэн гэж очдог байнаа. шинэ орон сууц барих газар чөлөөлөх зэрэг чухал ажлуудыг 2015...
  • kkk 2017-01-26 12:36:46
    угаасаа хийх ажил олддоггүй юм байгаа биз, эсвэл хийж чадах ажил ...
  • zochin 2017-01-26 12:35:39
    Ajlaa hiigeechee, end tend salbagnah yum, huuli bolovsruulj chadahgui yum bol yah gej oron too beglesen yum,chinii orond neg chadaltai Mongol emegtei garah bai...
  • Баагий 2017-01-26 12:14:50
    Орон сууц ашиглалтад ороход УИХ ын гишүүн далдаганах хэрэг байна уу.Ажлын байр бол өөр хэрэг.
  • Хуц 2017-01-26 12:14:26
    Энэ одоо тэгээд гишүүд дарга нар үхсэн цусаа хийж явдагийн, тууз хайчиллаа гээд та нарыг мундаг гэж хархуу одоо?!
  • Altan@Bolomj@XXK 2017-01-26 10:50:40
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • irden 2017-01-26 10:04:56
    omnoh zasgiin gazriin hiij bufeesen ajiliig fuuz haichlahaas oor hiij bgaa ajilgui manuud ehluulsen ajiliig zogsoogood bailgui urgeljluuleed hiish...