Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардууллаа

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үүрд хадгалагдах цом гардуулан өгч амжилт хүсэв.

president.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-26 07:56:53
    Бөхийн өргөөнд нэг ийм юм өгөөд байгаагүй билүү хүзүүгүй толгой буцаагаад авчихсан юм байхдаа, эсвэл өөр хүний нэртэй юм андуураад өгчихсөн юм боловуу