Л.Болдбаатар гавьяат үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох нь

МУГЖ гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Лосолын Болдбаатар гавьяат тун удахгүй “Хун цагаан хайр” тоглолтоо хийхээр болсон билээ. Тоглолтын тов гарсан даруйд л түүний дууг сонсох гэж хүлээж байдаг үнэнч фэнүүд нь Бөхийн өргөөний төв кассын гадна багтах зайгүй очерлосон гэдэг.

Энэ сарын 27-нд тоглохоор болсон “Хун цагаан хайр” тоглолтын билет худалдаанд гарсан эхний өдрөө л борлогдож, нэмэлт суудал гаргасан ч мөн л дуусчээ. Тэгвэл тоглолтыг нь үзэх гэсэн олон мянган сонсогч, фэнүүд нь гавьяатад хүсэлт тавьсаар байгаа гэнэ. Тэгвэл гавьяатын фэнүүдэд дуулгах сайхан мэдээ байна.

Маш олон хүмүүс гавьяатын тоглолт үзэх байсан ч билет олдохгүй байна хэмээн хүсэлт ирүүлсэн учраас Л.Болдбаатар гавьяат үзэгчдийн хүсэлтээр дахин нэг өдөр тоглолтоо зохион байгуулахаар болжээ. “Хун цагаан хайр” уран бүтээлийн тоглолт энэ сарын 28 буюу бямба гарагт дахин нэг өдөр тоглохоор болсон байна.

Тиймээс тоглолтыг нь үзэж чадсангүй хэмээн бухимдаж суугаа сонсогч та яг одоо Бөхийн өргөө рүү очиж хайртай дуучныхаа тоглолтыг хамгийн тухтай суудлаас үзэх боломжтой болж байна. Дуунд хайртай монгол түмнээсээ урсгал ус уянгалаг хоолойтой дуучин гэх магтаалыг хүртээд буй Л.Болдбаатар гавьяат хоёр өдөр монголчуудын хамгийн хайртай, сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлээсээ дуулахаас гадна шинэхэн уран бүтээлээрээ ч сонсогч фэнүүдтэйгээ уулзах гэнэ лээ.



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-26 12:41:22
    Bitgii hudlaa ard tumnii huselteer gej durgui hurgeerei, ter nutgiin heden yum chin uzdeg biz, tegeed ta nar urgelj ard tumnee shulj bair savtai boldogoo boli
  • zochn 2017-01-26 10:26:33
    hen huseed baigaa yum, eersdiigee ingej hudlaa reclamdahaa bolimoor yum, sar shinee temdegleh gej yadaj baigaa nutgaa sanasan irgedeeree daajignahaa boli
  • зочин 2017-01-26 09:59:01
    Жанцанноров энэ залууг жинхэнэ ард түмний дууч гэж хэлсэн байдаг. Би халх хүн. Үнэхээр сайхан дуучин байнлээ энэ Болдбаатар гэдэг залуу
  • НЭРГҮЙ 2017-01-26 08:13:59
    НИЙТИЙН ДУУЧИДАД ХҮСЭЛТ ГАРГААД ДАХИН ТОГЛООД БАЙДАГ,ТЭР МӨНГӨӨ ЦАГААН САРДАА ЗАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХАРИН ЦАГААН САРЫН МӨНГӨӨ ӨӨР АРГААР ЦУГЛУУЛ ГЭМЭЭР БАЙНА ДАА
  • hn 2017-01-26 07:45:58
    ee medehgvi hvselt gedeg hudlaa bdag daa
  • it24.mn 2017-01-26 07:38:57
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • za 2017-01-26 06:33:39
    za soliorson ene hyniig ubsiin heden garuud uzej amjaagyi um bailgyi dee
    • зочин 2017-01-26 07:24:45
      Монголчуудыг яагаад жалга довны үзэлд ингэж бие биеэндээ хандаж байдаг нь гадныханы хатгаасааруу эсвэл тамын тогооны үлгэр үү???