Д.Оюунхорол: Зөвхөн өндөрлөг хэсгийг л Бурхан Халдун гэж нэрлэнэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд: Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

 Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

 Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
 Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

 Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон аж.

 Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.

 Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хэнтий Хаан уулыг Бурхан Халдун гэж нэрлэх гэж байна уу, 2361,5 метрт орших өндөрлөгөө нэрлэх гэж байна. Нэрлэхээс гадна ач холбогдол өгч байгаа заалтуудыг нэмж оруулах хэрэгтэй байх. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийнхөн 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.  Хэнтий Хаан гээд 2361,5 метрт орших өндөрлөгөө Бурхан Халдун уул гэж нэрлэх гэж байгаа юм. Хан Хэнтийн нурууг өөрчлөх асуудал биш.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Оргилыг нь Бурхан Халдун гэж нэрлэх гэж байгаа бол дэмжинэ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: Таны ойлгож байгаа нь зөв. Хэнтийн хан уул гэж нэрлэж байгааг Бурхан халдун гэж нэрлэх юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид НҮБ-д зориулж түүхэн уламжлалаа үл ойшоон хуулиар түүхийг засах ёстой юм уу? Бурхан Халдун гэж бидний тахьдаг уулыг хэлээд байна уу, эсхүл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төөрдөг уулыг хэлээд байна уу?

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Их, бага Хэнтийн нуруу гэж байдаг. Их Хэнтийн нурууны ноён оргилыг XIII зууны үеэс Бурхан халдун гэж нэрлэж байсан. Түүхийн үндэс угсаа, шаштир, бичиг баримтдаа үндэслэж, Бурхан халдун уулыг Дэлхийн соёлын төвд бүртгүүлсэн. Эрдэмтэн Уртнасан, Цогтбаатар, Эрдэнэбилэг, Хаш- Эрдэнэ гэсэн эрдэмтэн судлаачид оролцсон олон улсын шинжээчдийн баг ажиллаж, Дэлхийн соёлын төвд бүртгүүлсэн.Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төөрсөн уулыг Бурхан халдун гэж нэрлэдэг үү гэлээ, мөн. Бурхан халдун ууландаа гарч чадалгүй төөрсөн байдаг.

Ингээд “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энэбиш 2018-09-24 12:35:29
    энэ өмхий авгайгаас баас шээс л гарна
  • Оюунхорол авгайд 2017-03-07 07:58:00
    Бухан халдун хайрханы нэр БАРЬЖ НЭР ТӨР ХӨӨЦӨЛДӨХӨӨР ЦАГААН САРЫН ДАРАА ОЧИЖ БУЗАРЛАЖ БАЙГАА ЭРГҮҮ ТОЛГОЙТНУУДЫГ ЖУРАМЛААЧ ЭЭ. ЭНЭ АВГАЙ ЕР НЬ ЮУ Л ХИЙГЭЭД БНА ...
  • Omogshil 2017-01-28 04:04:55
    Өвөг дээдсээс уламжилж ирсэн алдарыг та нар өөрчилдөг хэн бэ эргүү гахайнуудаа болиочээ бүгдэд нь хорлол о-но доо удахгүй та нарыг харааж байна рорм тутам
  • Zochin 2017-01-27 04:00:41
    Uunees uur hiih, shiideh asuudal alga uu?!
  • Зочин 2017-01-26 13:48:13
    Ямар асуудал яригдаж байгааг ойлгох чадваргүй балай авгай. Эхлээд буруу зөрүү ярьж солиороод байсан биш үү
  • Баагий 2017-01-26 12:19:46
    Ажлын байр нэмэгдүүлэх талаар бодоочээ наад нэр усаа солох юмаа дараа н болооч Их чухал юм бүтээсэн гэж өөрсдийгөө дүгнэж байгаа юм байх даа Чааваас
  • иргэн би 2017-01-26 11:24:14
    МАН-ын махан толгойтууд ёстой улс орныг гадаад ертөнцөд үнэн муухайгаар харуулж байнаа. дээр нь хаа сайгүй МАН-ынхан шургаж төр засгийн ажлыг явуулахаа байлаа
  • Altan@Bolomj@XXK 2017-01-26 10:51:26
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • huts uhna 2017-01-26 10:20:31
    chaavaas daa, hoorhii doo, yaana daa, ene heden hashaanii maluud
  • galdn 2017-01-26 10:04:57
    ooox muuhai mongoliin tur iim hvneer tur bariulah gej medleg vnen muu yumaa
  • Балай авгай 2017-01-26 09:38:12
    Сэжиг хүрмээр авгай вэ? энүүний оронд энэ тэнд байгаа хууль бус уурхайнуудаа зогсоогоо ч балай авгай минь
  • ZOCHIN 2017-01-26 08:17:53
    HANGAI UULIIN NER UAH BE TUUHEN ULAMJLAGDAJ IRSEN BAIGALI ORCHNII SALBARIINHAA TURIIN UILCHILGEENII AJILCHDAD OLGODOG TETGEMJIIN HUGATSAAG 36 BOLGOJ UGUCHEE
  • it24.mn 2017-01-26 07:39:06
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • user 2017-01-26 06:53:06
    Улс орондоо хэрэгтэй юм хийгээч нохойнуудаа.
  • songogch 2017-01-26 06:34:38
    Ta nart yyl hangain neriig togtoogood baih erh bolon shaardlaga baihgyi. Bohon, har syylt, zeeree hamgaalj chadahgyi bj. Ene avgaid ichih bylchirhai baina yy. M...
  • Зочин 2017-01-26 06:20:35
    Бурхан халдуныг Бурхан халдун гэж нэрлэнэ гэж юугаа солиороод байнаа хөгшин авгай, Богд уул, Туул голыг хамгаалж чадаагүй БОАЖЯ-ыг татан буулга
  • zochin 2017-01-26 05:48:59
    Uul hadnii ner oorchilokhos oor ajilgui said ch baikh ch shig. Uadaj ter haviin #OO# asuudalaa uaj shiidekh ve! gej ajillaach.