Дүрэлзсэн галаас дөрвөн хүний амь аварсан дэслэгчийг шагнана
Энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэгэн айлын байшин шатсан хэрэг гарсан. Азаар байшинд байсан дөрвөн иргэн сайхан сэтгэлт хүний тусаар амьд гарч чадсан билээ. Тодруулбал Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр гэх залуу шатаж буй байшинг хараад хашааг нь давж орон, цонхыг нь хагалж дотор нь байсан дөрвөн хүнийг  аварч чадсан байна.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр 14.00 цагт албаны сонор сэрэмж, авхаалж самбаагаа дайчлан дөрвөн хүний алтан амийг аварсан дэслэгч Г.Ганбаярыг хүлээн авч уулзан, шагнаж урамшуулахаар болжээ.  

Үүний өмнө буюу 13:00 цагт хотын удирдлагууд ч мөн хүлээн авч уулзан, талархал илэрхийлэх юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-26 11:26:25
    Ийм залуус олон болох болтугай..... Ер нь дунд болон их дээд сургуулиудад 1987 он хүртэл орж байсан Цэрэгжилтийн хичээлийг ордог болгомоор байгаа юм.
  • it24.mn 2017-01-26 07:39:13
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • guest 2017-01-26 07:23:31
    Мундаг залуу байнаа, шагнах нь зөвөө
  • dasdas 2017-01-26 06:08:08
    shaa
  • иргэн 2017-01-26 05:27:56
    баяр хүргэе, санаачлагатай сайхан сэтгэлтэй залуу байна, сайхан мэдээ байна
  • Зочин 2017-01-26 05:25:24
    Сайн залуу байна .Ажлын амжилт ,амьдралын сайн сайхан бухнийг хусье