Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-ний өдөр явуулахаар батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.

Тогтоолын төсөлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн зарлан мөрдсүгэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургадугаар сарын  26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын  10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байгаа. 21 аймаг 9 дүүрэгт Ерөнхийлөгчид нэр дэвшигч нар сурталчилгаагаа хийж амжих уу. Сонгуулийн хуулиа оруулж ирээд сурталчилгааны хугацааг сунгах өөрчлөлтийг хийх боломж байна уу

УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нэгдсэн хуулиас салгаж тусдаа  хууль болгохоор оруулж ирсэн.  Уг нь бид энэ заалтыг засахаар оруулсан. Гэтэл энэ хуулийн төсөл нь биднийг өөрсдөдөө, нэг хүнд зориулсан заалттай байна гэсэн мессэж нийгэмд түгээсэн. Энэ хуулийг хугацаанд нь баталж чадахгүй юм байна гэж үзсэн учраас буцаан татсан.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд 2-3 шаттай мэтгэлцээн зохион байгуулж болох уу?

 СЕХ-ны дарга Ч.Содномдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд сурталчилгааны хугацааг өөрчилсөн байсан. Гэхдээ хуулийн төслийг буцаасан. Харин энэ хуулийн төсөлд 18 биш 20 хоног сурталчилгаа хийхээр заасан байгаа. Мэтгэлцээний хувьд явуулж болно.

 Ингээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-01-26 05:54:05
    Манай орон хүчтэй ёрөнхийлөгчтөй биш учираас параламентаасаа сонгодог болхоор үндсэн хуулиндаа л тусгах хэрэгтэй
  • Зочин 2017-01-26 04:26:15
    Ерөнхийлөгч гэж хоолны саваар яах гээд байгаа юм, овоо тахиж, одон тараахыг чинь хэн ч хийсэн яадаг юм