Д.Трамп АНУ-Мексикийн хилд хана босгох ажлаа эхлүүллээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан АНУ-Мексикийн хилд “хана босгох” ажлыг гүйцэтгэх тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зуржээ. Цагаан ордноос мэдээлснээр тэрбээр Дотоодын аюулгүй байдлын яаманд зочилж, энэ үеэр “Улсын өмнөд хилд асар том хана босгох” барилгын ажлыг эхлүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн, “Мөн хил дагуух хууль бус цагаачдын саатуулах байрны тоог нэмэгдүүлэх” тухай зарлигийг ч үзэглэжээ. 

Д.Трамп энэ талаар “Хилгүй улс бол улс биш” гэдгийг онцлоод, “Өнөөдрөөс эхлэн АНУ хилийн зохион байгуулалтаа дахин сэргээж байна” хэмээжээ.  Ямартай ч, Д.Трампын дээрх зарлигийн дагуу АНУ-Мексикийн хилд хана босох бөгөөд хилийн зарим хэсэгтээ хашаа мөн байх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг тус улсын шинэ Ерөнхийлөгч хууль бус цагаачдыг улс руугаа нэвтрүүлэхгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enke 2017-01-26 09:25:59
    Трампын шийдвэрүүд ерөөсөө л америк улсаа бодсон шийдвэрүүдийг гаргаж байна шүү. Бахархалтай юм.
  • it24.mn 2017-01-26 07:39:20
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • sanaa 2017-01-26 06:26:09
    hooe ene ondor toruud ni hereggui bol manaih avaad urd hiliin daguu bosgochihvol ih zugeer bnaa.
  • Эрдэнэтийг хүзүүгүй толгой 2017-01-26 04:24:00
    Орос Хятадын тэргүүнүүдтэй уулзах болгондоо хүзүүгүй толгой Эрдэнэтийг гуйсаар байгаад луйврын аргаар 49%-г нь авсан. Монгол төрөө гэж үнэхээр боддог бол????
  • хаха 2017-01-26 04:16:15
    Шинэ цагаан хэрэм
  • Зочин 2017-01-26 03:58:07
    Хүзүүгүй толгой минь амалсан л бол маргаашаас нь ажил болгож эхэлдэг юм байна, чам шиг 8 жил худлаа шаадаггүй юм байна, чиний цагаачлах өнгөрсөн шүү