Б.Пүрэвдорж: 6000 хүнийг “давхар дээл”-тэй болгох хуулийн төслийг буцаах саналтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Арбитрийн хуулийг түр хойшлуулж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь Монгол Улсын үндэсний эрх ашигт харшилсан шинжтэй байна. Талууд нь өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрын маргаан гэж үзнэ гэж заасан байна лээ. Газрын тухай хуульд Арбитрын маргаан үүсч болохоор байна. Тиймээс энэ нь эргээд Монгол Улсад биш олон улсын асуудал болоод байна.  Мөн Сурын хуулийг хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтэй байна.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ: Манай улсад 50 гаруй жилийн хугацаанд 12 удаа зуд болсон байдаг юм билээ. Энэ жил хавсарсан зуд болно гэж олон улсынхан үзэж байна. Засгийн газар чадлаараа ажиллаж байгаа ч малчны хотхонд очихоороо 5-7 хоногийн тэжээл хүргэж байна. Зарим газар шувуунаас өөр амьтан очиж чадахааргүй болчихоод байна.  Хамгийн хүнд үе чуулган завсарласан үед тохиох гээд байна. Үүнийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, олон нийтийн анхааралд оруулмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг байнгын хороон дээр буцаах санал гаргасан ч дэмжээгүй.   Энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаагийн гол шалтгаан нь улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаал давхар хаших боломж олгох асуудал юм. УИХ, НИТХ, ДИТХ, сум, хорооны ИНХ зэрэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн хуулийн зарчмаар байгуулагддаг. Тиймээс төрийн захиргааны ажил давхар эрхлүүлэх боломжийг хуулиар олгох нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна, иргэдийн Үндсэн хуулиар олгосон сонгох эрхэнд халдсан болчимгүй үйлдэл. Энэ Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тэгэхээр Цэц дээр унахаар хуулийн өөрчлөлт болж байна. Төрийн албаны бүх шатанд “давхар дээл”-тэй болгохоор оруулж ирж байна. Энэ бол зургаан мянган хүнийг “давхар дээл”-тэй болгох хуулийг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа учраас хууль санаачлагчид буцаах  саналтай байна.

УИХ-ын дарга М.Энхболд "Хуулийн төслийг буцаах саналыг хуулийн төслийг хэлэлцэх үед шийдье. Зудтай холбоотой асуудлаар Засгийн газраас одоохондоо асуудал оруулж ирээгүй байна" гэлээ.

Харин Арбитрын хуулийн тухайд  хууль зөрчсөн асуудал байхгүй гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Арбитрийн хуулийг дагаад 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг зүйл байхгүй. Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл биш” гэлээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • an 2017-01-26 04:55:47
    neeg ikh yum meddeg khun boloh gj zowokh yum. duugui bj boldoggui yum bh daa. neg l deeguur tolgoilson chawka bh yum. ichij uheesei
  • Зочин 2017-01-26 04:23:31
    Пүрэвдорж махан толгой юу ч мэдэхгүй шүү дээ үгээ зөв олж хэлээч
  • Зочин 2017-01-26 04:22:58
    Шадар сайд индэр засуулаад зуд дээр зуд болоод шоүудаад байх юм, зуд болох үгүйг олон улсынхан мэддэг болсон юмуу, зун намар ган болохоор өвөл зуд болдог юм
  • зочин 2017-01-26 04:20:25
    Хэнтийн дурак 12 удаагийн зудад 40 мянган мал үхсэн гэж юу солиороод байна, 40,0 мянган мал чинь зүгээр үед нэг аймагт үхдэг малын тоо байна, ПГОО худлаа бичсэн...
  • Зочин 2017-01-26 04:13:06
    Пүрэвдорж худлаа цэцэн болж төрийн ажил явуулаад яахав дээ. Хөдөө орон нутагт төрд, намд ажилладаг хүний тоо бага байх тусам Монгол улсын хөгжилд хэрэгтэй байна...