Д.Дагвадорж циркчдийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт орон нутаг руу тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан юм.

Осол Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарчээ. Тэгвэл тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлэн явж байсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон тухай бид мэдээлсэн.
 
Амиа алдсан циркчдийг даваа гарагт эцсийн замд нь үдсэн билээ. Тэгвэл “АСА” циркийн удирдлагууд зөвлөлдөн  тус циркийн захирал, мэргэжлийн сумогийн их аварга, Д.Дагвадорж талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, мөнгөн тусламж үзүүлжээ.
                                   
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • it24.mn 2017-01-26 07:39:26
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • zochin 2017-01-26 06:48:16
    юун хурд хэтрүүлэх нисэж явсийм бишү
  • зочин 2017-01-26 03:47:21
    Ум мааний бад мэ хум /буруу бичсэн бол өршөө/ хайран сайхан амьтад, жолооч нар хүн тээж яваа гэдгээ ухамсарлаач дээ яаж гуйвал болох юм