Үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд ТУЗ-ын гишүүнээс эргүүлэн татна гэв
УИХ, Засгийн газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэх, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд үндэслэн алдагдал,  өр авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  ТӨХК-уудын ТУЗ-ийн дарга нарт өнгөрөгч оны 12 сард албан даалгавар хүргүүлээд байгаа. Уг албан даалгаварт 2012-2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, алдагдал, өр төлбөр, авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг зорилтот түвшин бүрээр ханган биелүүлэх талаар тусгасан байна.

Мөн санхүү, төсвийн хэмнэлттэй горимд ажиллаж, үргүй зардал гаргахгүй байх, үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, алдалгүй ажиллахад дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээндээ худалдан авч байхыг даалгажээ. Дээрх албан даалгаваруудын үр дүнг сар бүр цахимаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүргэж байхыг үүрэг болгосон байна. 

Түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээ, ажиллагсадын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн компанийн ТУЗ-ийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх, нийт ажиллагсдаас байгууллагын удирдлагын мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, зан харьцаа, ёс суртахуун, шударга байдлын талаар судалгааг зургаан  сар тутам авч нэгтгэн дүгнэх ажлыг ТӨБЗГ-аас зохион байгуулах аж. Санал асуулгаар хамт олноосоо 50 хувиас доогуур үнэлгээ авсан байгууллагын удирдлагад хариуцлага тооцож гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах, өгсөн удирдамж, чиглэлийг баримтлаагүй, хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд ТУЗ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал ч хөндөгдөхөөр болж байна.  

П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2017-01-26 07:35:15
    бидний түмний мөнгийг захирах эрхэд ингэж хандах зөв, зарим нөхдийн уур хүрэх биз идүүлэхгүй бна гэж тэгвэл улсд хортой үчир ил тодоор хөөж явуул,
  • 001 2017-01-26 03:14:42
    Болж дээ, хариуцлага гэж юм байдаг гэдгийг дээрээсээ үлгэрлэвэл
  • зочин 2017-01-26 03:08:33
    Төрийн өмчгүй шахуу болчихсон хойноо юун их сүржигнэдэг юм