Энэтхэгийг АНУ-ын “жинхэнэ найз” хэмээв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш дэлхийн улс орны тоотой хэдэн удирдагчид руу утас цохисон тэрбээр энэ удаа Энэтхэгийн Ерөнхий сайдтай утсаар ярьж, батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ярилцан, тохиролцжээ. Улмаар энэ ондоо багтаан Н.Модиг Америк оронд айлчлахыг урьжээ.
 
Утсаар ярих үеэр Трамп Нарендра Модид хандан “Энэтхэг бол АНУ-ын хамгийн дотны найз, нөхөр бөгөөд дэлхийн хэмжээнд тулгарсан сорилтыг даван туулахад туслах түнш” гэж хэлсэн байна. Тэд ийн ярилцахдаа аюулгүй байдал, эдийн засгийн салбар дахь хамгийн ажиллагаагаа улам сайжруулахад санал нэгдсэн байна. Гэхдээ ямар байдлаар харилцаагаа зузаатгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгуй ажээ. Нарендра Модигийн хувьд АНУ-ын байнгын зочин гэж хэлж болох билээ.
 
Учир нь 2014 онд дэлхийн хамгийн их хүн амтай хоёр дахь улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш Н.Моди АНУ-д дөрвөн удаа албан ёсны айлчлал хийж байжээ. Хоёр орны удирдагчид өмнөд болон төв Ази буюу Пакистан, Афганистаныг хамарсан нутаг дэвсгэрийн аюулгуй байдлыг хангах талаар ярилцсанаас гадна терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд мөр зэрэгцэн зогсохоо илэрхийлжээ.
 
Ийнхүү утсаар ярьсны дараа Нарендра Моди твиттер хуудастаа өөрийн сэтгэгдлээ мөн илэрхийлээд амжлаа. Ингэхдээ “Өнгөрсөн шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай халуун дулаан яриа. өрнүүллээ” гэж жиргэсэн байв. Цаашид хоёр улс нягт хамтын ажиллагаатай байхаас гадна харилцаагаа улам бэхжүүлэхэд санал нэгдсэнээ ч тэрбээр жиргэжээ.
 
Үүний дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг ч Энэтхэгт айлчлахыг урьсан байх юм. Барак Обамагийн үед АНУ Энэтхэгтэй зөвхөн эдийн засгийн салбар гэлтгүй Энэтхэгийн далай дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж ирсэн юм. Хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийж, АНУ нисэх онгоц тээгчийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг чадавхижуулж ирсэн байдаг. Мөн АНУ, Энэтхэг хоёр улсын хоорондын худалдаа сүүлийн арван жилийн хугацаанд тав дахин нэмэгдэж, 100 тэрбум орчим ам.долларт хүрчээ.
 
Дашрамд сонирхуулахад, “Америкийг дахин аугаа гүрэн болгоно” гэх уриаг дэвшүүлсэн Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Тоёота корпораци дэд Ерөнхийлөгч Пенсын төрсөн нутаг болох Индиана муж дахь үйлдвэртээ 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шинээр 400 хүний ажлыг байрыг бий болгохоо мэдэгдсэн талаар олон нийтэд мэдээлэв. Тоёота энэ сарын 9-нд ирэх таван жилийн хугацаанд 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг АНУ-д хийхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн удаатай. Доналд Трамп хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох замаар улсын эдийн засгаа сайжруулахаа амлаж байсан юм.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-26 02:59:20
    Манай хүзүүгүй баяр хүргэж цахилгаан явуулсан л байгаадаа, чиний цагаачлах ч өнгөрсөн байхаа даа, Трамп цагаачдад дургүй дээр нь Монголыг тоохгүй