“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу

-Ажлын хэсгийнхэн яагаад тус үйлдвэрийн 51 хувийн асуудлыг хөндөхгүй байна вэ-

 

“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсантай холбогдуулан хэл ам хэрүүл тэмцэл дээд цэгтээ хүрч улстөрчдийн урьд хожид хийж байсан олон янзын шахаа болон хэн гэгч этгээдүүд тус үйлдвэрийн мөнгөөр хөрөнгөлөг нэгэн болсон тухай баримтууд өнгөрсөн хугацаанд хангалттай цацагдлаа. Түүнчлэн тус үйлдвэрийн 49 хувийг Монголын төр авах ёстой гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргахаар санаархаж байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хөндөхгүй байхын аргагүй нэг асуудал бол “Жаст" группийн захирал асан Ш.Батхүүгийн хэрэг. Тэрбээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2009 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн тухай. 

Ийн хэлэхийн учир нь дээрх нөхөр тухайн онд уг мөнгийг зээлэхдээ “Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудтай ярьж тохиролгүй хэсэг бүлэг хүмүүстэй үгсэн хуйвалдсаны улмаас Монгол Улсын Засгийн газар өрөнд орж Арбитрын шүүхэд дуудагдах болсон юм. Хамгийн гол нь энэ асуудлыг Засгийн газар болон хууль хяналтынхан огт мэдэлгүй явсаар Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээхэд л мэдсэн аж.

Тэгвэл энэ өрийн асуудалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдах боллоо. Учир нь “Жаст”-ын Ш.Батхүү тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж “Стандарт" банкнаас 140 сая ам. доллар зээлэн авч үүнийг нь Монгол Улсын Засгийн газар одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа учраас төрийн мэдэлд байдаг 51 хувь “бүрэн бүтэн" байгаа эсэхэд улстөрчид төдийгүй олон нийт гайхаж эргэлзэхэд хүрээд буй юм.
 

“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахад МАН Засгийн эрхэнд байсан

 

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шалгаж буй Ажлын хэсгийнхэн бидэнд дүгнэлтээ яаруу сандруу танилцууллаа.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байна. “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг нөхөр тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 140 сая ам. доллар гэж яриад байгаа болохоос бус яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байна. Гэхдээ Английн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарч Монголын тал энэ төлбөрийг барагдуулах үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсчихээд байхад “Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу, үгүй юу гэдгийг бид шалгах ёстой” хэмээсэн юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэн энэхүү үг яах аргагүй үнэний ортой. Учир нь өнөөдөр улстөрчид хийгээд Ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийн худалдаж авсан 49 хувийн тухай асуудлыг яриад байгаа болохоос бус “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан тухай асуудлыг огт хөндөхгүй байгаа нь хачирхалтай. Тиймээс л тус үйлдвэрийн 51 хувь байгаа үгүйг шалгаж тогтоох нь зүй ёсны хэрэг болоод байна.

Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 140 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа учраас төрийн мэдэлд 51 хувь байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.

Уг нь 2015 оны долоодугаар сарын сүүлээр Ш.Батхүүгийн өрийг Төрийн банкаар төлүүлэхээр болж байсан. Гэтэл энэхүү өрийг тус банкаар яасан ч төлүүлж болохгүй гэх чиглэлийг АН-ын нөлөө бүхий эрхмүүд гаргасны эцэст уг өр төлбөрийн асуудлыг зогсоож байсан тухайг бид өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан.

Хэрвээ тухайн үед 140 сая ам. долларыг Төрийн банкаар төлүүлсэн бол өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу, үгүй гэдэг яриа гарч ирэхгүй байсан. Хэргийн учгийг хөөгөөд үзвэл “Жаст”-ын Ш.Батхүү 140 сая ам. долларыг МАН-ыг Засаг барьж байх үед авч байсан юм. Тиймээс л түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан.

Тиймээс л энэ парламентыг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй “Эрдэнэт" үйлдвэрийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг аваад буй учраас ийнхүү яаран сандран Ажлын хэсгээр шалгалт хийлгүүлж эцэст нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төр 100 хувь эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргах вэ дээ.

Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсон нь энэ гэж ойлгож болохоор дүр зураг харагдаж байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч "сэхээн амьдруулах тасаг"-т шилжээд байгаа энэ үед эдийн засагт дахин нэг “галав” юүлж “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу, үгүй юу гэх асуудал ч босч ирж магадгүй нь.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2017-01-27 17:19:56
    Bolohgyi ter zeel avsan nohoriig buudchihad bolno shdee
  • chono 2017-01-27 17:04:21
    Ene bol BAYR novshiin hiisen ajil ...... bas KHAN RESORC iin toloh mongo ... bas l BAYR novshiin hiisen ajil shuuu humuuseer
  • Зочин 2017-01-26 18:09:30
    Эрдэнэтийн 51 хувийг нэг хүн барьцаалаад 140 сая доллар зээлчихдэг, Эрдэнэтийн 49 хувийг нэг хүн 400 сая доллараар худалдаад авчихдаг. Эзэнгүй төрийн эмгэнэл юм...
  • Altan@Bolomj@XXK 2017-01-26 10:48:06
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Саран 2017-01-26 10:27:23
    УБ хотын ерөнхий менежер Батын дүү энэ нөхөр мөн ч их им зувчуулсан бна!!!! Яагаад ч шалгадаггуй им яагаад ч шийддэггүй им!!!'
  • Bold  2017-01-26 07:23:17
    51% n turd nertei bolovch ali xediin nuguu deeremchin luivarchid byx erx medliig avsan baigaa Erunxii zaxiaral gej Badamsuren gej aimxai byalduuch xulchgar manu...
  • baatar 2017-01-26 07:09:04
    Tord bui xuldaichid. Ul moroo ballaxiin tuld 49G oroldood bna toror duuren xulgaichid baixad tord og geed baixiin.ter tor chin bidend xelelguigeer baritsaand t...
  • иргэн  2017-01-26 06:59:48
    маш шудрага биш, хэдэн үеийн хөдөлмөрийн үг дүнг зувчуулж ба, тэгээд бас маш их бусад лицензтэй, бидний мөнгөөр авав
  • rrr 2017-01-26 06:00:54
    49% авсан нөхдүүд жинхэнэ гэмт хэрэгтэнгүүд, барьж хорь, шалга, ал
  • 100 huwi tord aw 2017-01-26 04:56:03
    tor oortoo awaa aw !!
    • Нүд чих 2017-01-29 15:05:15
      Өмнөт африкийн стандарт банкнаас асууж яаж ямар эх үүсвэрээс төлснийг мэдэх хэрэгтэй.Гаднаас монголд ороод ирсэн 49 хувь яах вэ. 51 хувь хэцүү болжээ
  • Батаа 2017-01-26 03:28:45
    Бүгдийг төр өөрийн мэдэлдээ авах хэрэгтэй... Хууль бусаар авсан бол гэмт хэрэг болдог
  • Батаа 2017-01-26 03:21:07
    Эрдэнэтийн 49 хувь хувийн хэвшилд байх зөв шүү эрхмүүдээ ард түмэн үгээ хэлмээрээ шаардлаатай жагсаал цуглаан ч болов хиймээрээ
  • Зочин 2017-01-26 02:52:17
    Ээлжлээд харилцан илчлээд л бай Чойбалсангийн үе шиг өөрсдөө өөрсдийнхөө гэмийг илчилсэн ч болно, АТГ нь ногоон малгайтын үүрэг гүйцэтгэнэ биз
  • ХХБ-Д 2017-01-26 02:26:13
    ИЙМ БАЙДЛААР ПИ АР ХИЙВЭЛ БОЛЖ БАЙНА ШД.УЛИРСАН БАЛАРСАН НЯМДОРЖИЙН ХҮҮХДИЙН 2 УДААГЫН ШАХАА ЯРЬЧИХСАН ЯВААД БАЙСАН. ЭСРЭГ ТАЛ ЧИНЬ ГАРЦААГҮЙ БАРИМТУУД ДЭЛГЭСЭН...