Монголчууд халамж хүртэхээсээ ичихээ больчихож
Энэтхэгийн кастын систем шиг манай улсад ядуурал өв залгамжилж байгаа шинж тэмдэг илэрсэн гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр саяхан мэдэгдсэн. Тэрбээр  хэлэхдээ ядуурал, ажилгүйдэл газар авч энэ хэрээр нийгмийн халамж хүртэгчид ихэсч байна.  Сүүлийн үед Монголчуд халамж хүртэхээсээ ч ичихээ больсон байна. Нийгмийн халамж гэдэг тодорхой хэсэг бүлэгт зориулагдсан ч манай дөрвөн хүн тутмын нэг нь  халамж хүртэж байна” гэлээ.
 
Нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730 орчим мянган хүнийг хамруулж, дөрвөн хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг илэрхийлж байна.
 
Тухайлбал, 2015 онд хийсэн судалгааны дүнгээс харахад нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртсэн тооцоо судалгаа гарсан байна. Гэтэл нийгмийн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага байна. Тухайлбал, 5 ам бүлтэй нэн ядуу өрхөд сард 45.5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байна. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс оронтой харьцуулахад 5-6 дахин бага байгааг Ерөнхий сайд дурдлаа.
 
Гэсэн хэдий ч манай улс Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд дотроос харьцангуй их хөрөнгийг нийгмийн халамжид зарцуулдаг өгөөмөр орон. Гэвч Дэлхийн банк нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгааг хэлж байна. Дэлхийн банкнаас Монголын нийгмийн халамжийн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээгээр нийт хүн амын 49 хувь нь халамжийн ямар нэг хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа юм, Хүүхдийн мөнгийг оролцуулаад. Харин Хүүхдийн мөнгийг хасвал хүн амын 19 хувь нь ямар нэг халамжид хамрагдаж, харин 14 хувь нь олон төрлийн халамжид давхардан хамрагдаж байна.

Хэдийгээр Засгийн газар ядуурлыг бууруулах зорилгоор олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үнэндээ ганц л байнд тусаж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, эдгээр хөтөлбөр ядуу болон эмзэг бүлгийн зорилтот хүмүүст хүрэхгүй, харин нийгмийн тодорхой бүлгүүдэд, тухайлбал, ахмад настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүүхдүүд, олон хүүхэдтэй эхчүүд, төрийн хүндэтгэл хүлээсэн хүмүүс зэрэгт хүрч байгаа юм. Хүнсний талон тарааж байгаа нь одоогийн байдлаар ядуурлыг бууруулахад зориулагдсан цорын ганц хөтөлбөр болж байна. Энэ хөтөлбөрт нийт хүн амын гурван хувь хамрагдаж байгаа юм.
 
Гэхдээ энэхүү талон маань хүрэх ёстой эзэддээ хүрч чадаж байна уу гэдэг асуудалтай байна. Учир нь зарим дүүргүүдийн хороодод хүнсний талон эзэддээ хүрэхгүй байгаа талаар иргэд бухимдан ярьж байна.

Жишээ дурдахад, хувьдаа жижигхэн дэлгүүртэй хүн хүртэл хүнсний талон барьчихсан дэлгүүрийнхээ бараанд нэмэрлэнэ гэчихсэн явж байсан тухай иргэд ярьж байна. Мөн амьдралын баталгаажих түвшингээс доогуур өрхүүддээ бус боломжийн амьдралтай хүмүүст энэхүү талон очиж байгаа нь гайхмаар байгааг хэлэх хүн олон байна. Иймээс хэсгийн хороодоор дамжин өрхийн орлого тааруу иргэдэд хүрэх ёстой энэхүү талоны тараалт түгээлт дээр зохих байгууллагууд нь анхаармаар байна. Тэгэхгүй бол хүнсний талон “эзнээ олохгүй байна” гэх яриа улам л газар авч мэдэх нь байна.
 
Өнөөдрийн байдлаар Монголын ядуу иргэдийн гуравны хоёр нь халамжийн хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна. Гэсэн нь хүртэж байгаа халамжийн хэмжээ бага байна. Таван ам бүлтэй ядуу өрхийн орлогын дөнгөж 12 хувийг халамж эзэлж байна. Энд тэдний авч байгаа мөнгөн халамж мөн багтсан байгаа. Гэтэл дэлхий нийтийн жишгээр ядуу өрхийн орлогын 20-35 хувийг халамж бүрдүүлдэг.

Ядуурлыг бууруулахад голлох нөлөө үзүүлэх нийгмийн халамжийн тогтолцоог илүү үр дүнтэй болгох бүхий л боломж Монголын Засгийн газарт бий. Гагцхүү боломжийг ашиглан нийгмийн халамжийг нийгмийн сайн сайхны төлөө шинэчлэх эдийн засгийн зохицуулалт хийж чадах уу гэдэг асуулт урган гарч байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүсэх нь 2017-01-28 14:48:05
    Энэ улс орон хурдан хов хоосроод нэг ч алтгүй нэг ч уух усгүй,идэх малгүй болчихоосоо билээ, тэгж л хараая.
  • He he 2017-01-26 23:27:35
    Yaduu humuusiig bii bolgoson tir uuru ichihh yostoi.ted hulgailj ard tumen nivyafu bhaf hen ichih yostoi we
  • Үнэн 2017-01-26 15:49:13
    Хүмүүс луйварчин болохоороо эсвэл ядуурахаараа ичихээ байдаг юм. Манай улс төрчид нэг ичихгүй, гуйлгачин бөбө нар нэг ичихгүй.
  • Dorj 2017-01-26 13:05:40
    Nomtoi bayr hulgaij aav n bas l hulgaich uhehgui ym shig amidardag sugnuud
  • өвгөн 2017-01-26 06:54:39
    халамж буй болгох гол шалтгаан юу вэ? Б.Сансар эрхэм үнэхээр олоод судлаад гаргаад тавьж чадвал болж л ба, даанч үгүй биз, олон эрээгч бий дээ, 4 засаглал гэх
  • Yaduural ulam ihessen 2017-01-26 06:14:20
    Halamjiin bodlogoor yaduurlaas garsan hun baihgui, Harin erh medeltei humuusiin mungu oloh suvag bolj baina. Halamjiin bodlogiig uurchloh heregtei.
    202.179.27.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Тийм шүү 2017-01-26 06:07:46
    АН-МАН-гэсэн 2 намын томчууд л сонгуульд ялах гэж, иргэдээ ядуу байлгаж байгаад өөрсдөө дээгүүрээ хувааж идэх гэж ийм байдалд оруулснаа юу гэх гээд байна ,
  • sc am cam  2017-01-26 04:39:15
    xalamjiin bodlogoo tsegtslex xeregtei oroitoj baina
  • НЭГ САНАА ХЭЛЬЕ 2017-01-26 04:01:01
    ГАДААДАД ИЙНХҮҮ ХАЛАМЖ ХҮРТЭГЧДИЙГ СИСТЕМДЭЭ БҮРТГЭЧИХДЭГ БӨГӨӨД ДАРАА НЬ УГ ХҮН ГАДААД ЯВАХ, ЭСВЭЛ ЗЭЭЛ АВАХ ГЭХЭЭР "ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ" ГЭЖ ҮЗДЭГ ГЭСЭЭН
  • Иргэн 2017-01-26 03:21:18
    Дээгүүрээ улсын өмч хөрөнгө идэж уугаад байхад наад улсууд чинь халамж авахад яагаад буруу гээд бна "МАЛАА"
  • Зочин 2017-01-26 02:29:22
    Та нар л сонгуульд ялах гэж, иргэдээ ядуу байлгаж байгаад өөрсдөө дээгүүрээ хувааж идэх гэж ийм байдалд оруулснаа юу гэх гээд байна