Г.Уянга: Түр засгийн газар байгуулж парламент тарвал зөв болно
"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл" эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр эрдэмтэд судлаачид Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар олон жил ярьж хэлэлцсэн, одоо ажил хэрэг болгох цаг болсон гэдгийг онцолж, ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэл байгаа эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэв. Хурлын төгсгөлд Үндсэн хуулийн бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, ард иргэдийн санал бодлыг сонсож шат дараалсан хэлэлцүүлэг өрнүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах механизмаа тодорхой болгоно гэдгийг онцоллоо. Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар УИХ-ын гишүүн асан, ТТЭН-ын дарга Г.Уянгатай ярилцлаа.

-Эрх баригч хүчний зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг маш их ярьж байна. Та өчигдөр “Үндсэн хуульт ёсны хөгжил ба Үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Намын даргын үүднээс болон хууль тогтоох байгууллагын төлөөлөл байсан хүний хувьд ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Нэгэнт сонгосон ардчилсан зарчмаасаа хазайхгүйгээр харин түүнийг өөрийнхөө мөн чанар, үндэсний онцлогт суурилуулж тохируулах маш том тохиргоо, засвар хийх бодтой шаардлага тулгараад байна. Үндсэн хуулийнхаа оршил хэсгийг илүү тодорхой болгох, үүх түүх, алдаа оноо, түүнээс авсан сургамж, үнэ цэнэ, хойшдын чиг баримжаагаа ойлгомжтой томъёолох хэрэгтэй.

Шинэ Үндсэн хуулиар олж авсан нэг томоохон ололт бол хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Гэтэл энэ нь тунхаг л байлаа. Энэ тунхагласан эрх чөлөөг яаж бодитой эдэлж болохыг тодорхой болгох, хүрээ хязгаарыг зааж өгөх шаардлага байна. Эрх чөлөөний үндсэн, суурь баримт бичиг болсон Хүний болон иргэний эрхийн 3-р зүйлд “...Ямар ч байгууллага, ганц ч хувь хүн үндэстний эрх ашгаас үүдэн гараагүй эрхийг эдэлж болохгүй” гээд заачихсан байна. Өнгөрсөн 26 жилд төр иргэн хоёрын эрхийг эсрэгцүүлэн тавьж ирлээ. Гэвч энэ хоёр эрх хоюулаа “Үндэсний эрх ашиг” гэдэг юманд захирагдах ёстойг, ийм хүрээ хязгаарт байдгийг ойлгох цаг болсон. Мөн 11-р зүйлд нь, эрх чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэн  нийтлэх эрх эдлэх боловч үүнийгээ хортойгоор ашиглавал хариуцлага хүлээх ёстойг маш тодорхой заасан байна. Эрхийг зүгээр л эдэлдэггүй, нэг иргэний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагдах учир иргэний эрхийг баталгаажуулахад тэрийн хүч хэрэгтэй гэж 12-р зүйлд бичсэн байх жишээтэй.

- Үндсэн хуульд Хүний эрхийн заалтууд их хийсвэр юм байгаад шүүмжлэлтэй хандах гэсэг байдаг. Үүнийг яаж иргэн хүн хэрэглэдэг болгох вэ?

-Шилэн хоргонд байгаа үзмэр шиг, судлаач, эрдэмтэд, хуульчид эш татаж ярьдаг, яг иргэн нь эдэлж хэрэглэж болдоггүй эрх чөлөөг бид тунхаглажээ. Хүний заяагдмал болон иргэний эрхийн тунхаглалд эрхтэй хамт үүрэг байдаг гэдгийг маш тодорхой, ойлгомжтой хэлсэн байдаг юм байна. Мөн эрх чөлөөний хамгийн анхны баримт бичиг гэж үздэг Магна Карта байна. 1215 онд батлагдсан энэ баримт бичиг гэхэд л иргэн хүн амь, амьжиргааныхаа асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргавал иргэнээс шан харамж нэхэх, хэргийг мөрдөхөөс татгалзаж болохгүй гээд заачихаж. Гэтэл соёлт өнөөгийн ертөнцөд мөнгөгүйгээсээ болоод орох орон, орлогын эх үүсвэрээ зальдуулснаа авч чадахгүй үй олон хүмүүс байна шүү дээ.
-Шилэн хоргонд байгаа үзмэр шиг, судлаач, эрдэмтэд, хуульчид эш татаж ярьдаг, яг иргэн нь эдэлж хэрэглэж болдоггүй эрх чөлөөг бид тунхаглажээ.

Бас нэг гайхамшигтай  заалт Магна Картад байна, “Хүний амьдралын эх сурвалжийг өрөнд болон гэмт хэргийн торгуульд  хураан авахыг хориглоно” гэж. Ямар сайхан тодорхой заалт вэ? Тэр чигээр нь аваад тавьчихаж болмоор.
Өнөөдөр жирийн иргэдийн амь амьжиргаа бүгд банкны барьцаанд байна, цалин, тэтгэвэр, орон сууц... гээд.

-Төрийн байгуулалтын хэсэг хэлэлцүүлгийн нэг гол сэдэв байлаа. Таны бодлоор бидэнд засаглалын ямар хэлбэр нь илүү тохиромжтой вэ?

-Засаглалын заагийг оновчтой болгох тал дээр харин ч том зөрөлдөөн байсангүй. Парламентыг хоёр танхимтай болгох, Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлэх тал дээр хуралд оролцогчдын олонх нэг чигтэй байх шиг санагдсан. Бидний хэд хэдэн хүн Төрийн албаны зөвлөл болон Хянан шалгах байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох санал гаргасан.

Мөн Үндсэн  хуулийг “эдийн засагжуулах” тухай яриа нэг том сэдэв байлаа. Олон хэвшилт эдийн засагтай байна гэж Үндсэн хуульдаа заасан ч зөвхөн хувийн хэвшлийг тахин шүтээд төрийг өмчтэй байхыг байнга жадлан эсэргүүцдэг улстөрчид олширсон. Энэ буруу. Эдийн засагт ямар ч төлөвлөлт байхгүй болсон. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл хөгжлийн бодлогыг тогтвортой, цэгцтэй авч явдаг хөгжлийн байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгож авч явах ёстой гэсэн маш оновчтой санал хэлсэн. Нийтийн баялаг, тэр дундаа байгалийн баялаг, төсөв санхүүгийн бодлого, өр зээлийн асуудлыг цэгцтэй авч явах талаар тухайлан илтгэл сонслоо. Үнэхээр үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсон. Ийм хурал олон болох байх аа. 

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө нийгмийн зөвшилцлийг хангах талаар таны яриа энэ хуралд асуулт үлдээж, энэ сэдвээр хурал өндөрлөж байсан. Яг ямар шийдэл та санал болгож байгаа вэ?

-Дээрхээс харвал Үндсэн хуульд өнгөц засвар биш овоохон их засвар хийх гээд байгаа биз. Аргагүй шүү дээ, бид чинь 26 жилийн дотор юуг нь ойлгомжтой, тодорхой болгох, юун дээр алдсан, оносноо нэгтгээд засна гэхээр ингэж л таарах гээд байна. Дээрээс нь улсаараа 22 тэрбум долларын гадаад өртэй болж дампуурлаа зарлахдаа тулсан, Засгийн газрын өрийн нь 60 хувийг нэг эзэнтэй нэг банк эзэлдэг, эрх мэдэл баялагтайгаа ард түмнээс бүлэглэлд бүрэн шилжсэн ийм онцгой нөхцөлд хүчирхийлэлгүйгээр, яриа хэлцлийн замаар нийгмийн зөвшлийг хангах цорын ганц арга зам Үндсэн хууль өөрчлөх юм. Гэхдээ нийгмийн зөвшлийг бүрэн хангаж, аль болох хүчирхийллээс зайлсхийхийн тулд зөвхөн МАН Үндсэн хууль өөрчилж яагаад ч болохгүй, ингэвэл эсрэг үр дүн үзүүлнэ. Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг маш чухал. Энэ бүрэлдэхүүнийг зөв сонгож байж нийтийн хүлээн зөвшөөрөлт бий болно. Үндсэн хуулийг өөрчлөх процессийн хамгийн түлхүүр асуудал энэ.
Шинэ Үндсэн хуулийг батлах сонгуулийг явуулж, өргөн бүрэлдэхүүнээр шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаад түүний дагуу сонгууль явуулна. Энэ сонгуулиар гарч ирсэн илүү тогтвортой, чадвартай шинэ бүтэц бүрэлдэхүүн цаашид улс орныг шинэ Үндсэн хуулийн дагуу авч явна.

Зүгээр л одоо байгаа бүх намууд оролцоод ч болчихгүй. Эрдэмтэд, судлаачид, түүхчид, философичид, малчид, тариаланчид... энэ 26 жилд нийгэмд ямар л анги, давхарга үүссэн байна, тэдний оролцоо ч бас л хангагдах ёстой болж таарна. Ингэж байж мөнөөх “нийгмийн зөвшилцөл” гэдэг нь болж нийтээрээ хүлээн зөвшөөрнө шүү дээ. Миний эртнээс санал болгож байсан хувилбар бол энэ бүрэлдэхүүнийг хэрхэн хангах талаар бодтой саналууд дээр ярилцаад, шаардлагатай хуулийг нь батлаад Түр засгийн газар байгуулж парламент тарах ёстой. Шинэ Үндсэн хуулийг батлах сонгуулийг явуулж, өргөн бүрэлдэхүүнээр шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаад түүний дагуу сонгууль явуулна. Энэ сонгуулиар гарч ирсэн илүү тогтвортой, чадвартай шинэ бүтэц бүрэлдэхүүн цаашид улс орныг шинэ Үндсэн хуулийн дагуу авч явна. Үндсэн хуулийг баталсан бүрэлдэхүүний эрх хэмжээ үүгээр дуусгавар болно. Энэ л зөв хувилбар байх болов уу. Бусад нь хуурах, аргалах гэсэн оролдлого л болж таарах байх даа.

-“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал дахин хойшиллоо. Таны хувьд шүүх хурлыг зориудаар хойшлуулж цаг хожиж байгаа талаар байр сууриа фэйсбүүк хуудаснаа илэрхийлсэн байсан?

-Дөнгөж өчигдөр Засгийн газар Гацууртын ордыг ашиглах гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулснаа зарлалаа. Монголын Засгийн газар манай Засгийн газар биш байна. Тэд “Сентерра Голд” компанид үйлчилж байна. Ноён уулын бүс нутгийн яг голд нь байгаа тэр лицензүүдийг цуцлуулахын төлөө явж байгаа. Монголын шүүхэд найдаж байна.

Гацууртын ордоос 10 жилд 200 сая доллар олно, хөрөнгө оруулагч талд бараг ашиггүй гэж УИХ дээр танилцуулж байсан. Үүний 34 хувь нь 680 мянган доллар. 10 жилд манайд оногдох мөнгө гэсэн үг. Ийм бага ашгийн төлөө Ноён уулаа ухах шаардлагагүй. Харин түүний оронд нэг офшоорчны 74 сая долларыг оруулж ирэхэд л үүнээс хамаагүй их ашигтай байгаа биз дээ. Ноён уулыг биш офшоороо ухсан нь Засгийн газарт хамаагүй ашигтай.
Монголын Засгийн газар манай Засгийн газар биш байна. Тэд “Сентерра Голд” компанид үйлчилж байна. Ноён уулын бүс нутгийн яг голд нь байгаа тэр лицензүүдийг цуцлуулахын төлөө явж байгаа. Монголын шүүхэд найдаж байна.
 -Таны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьсан. Зарим нэр бүхий гишүүд таныг дэмжиж байгаа илэрхийлсэн. Асуудал ямар шатандаа явж байна вэ?

-С.Жавхлан гишүүн асуудлыг Их хурал руу авч оруулна. Шаардлагатай бичиг баримтыг хамтарч бэлтгээд бэлэн болгосон. Удахгүй оруулах байх. Харин бид гараа хумхиад, “анхааралтай ажиглаад” суулгүй гадна талаас нь олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, Их хуралд шахалт үзүүлж гишүүнээ дэмжих хэрэгтэй гэж бодож байна. С.Жавхлан гишүүний УИХ-д оруулах асуудлыг дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулах хөдөлгөөн онлайнаар өрнүүлэхээр төлөвлөж байна.

-Та гишүүн байхдаа  ““Хямрал үргэлжилнэ. Эцэстээ хувьсгалаар шийдэгдэнэ. Гарцаагүй. Энэ хувьсгалыг ямар замаар хийх вэ гэдэг сонголт л бидэнд байгаа юм” хэмээн жиргэж, тухайн үедээ шүүмжлэлд өртөж байсан. Өнөөдрийн эдийн засгийн байдалд хувьсгал хэрэгтэй гэж та бодож байна уу? Монгол Улсын эдийн засаг сэхээд орчихоод байгааг хэлэх хүн олон байна.

-Хувьсгал гарцаагүй боллоо. Хүчирхийллийн бус яриа хэлэлцээрийн буюу Үндсэн хуулийг өөрчлөх замаар энэ хувьсгалыг хийх нь гарцаагүй боллоо. Сайн хэрэг. Дээр хэлсэнчлэн зөв бүтэц бүрэлдэхүүнээ сонгоод үндэсний эрх ашигт суурилсан ардчиллын дараагийн шинэ үеийг шинэ Үндсэн хуулиар эхлүүлэх хэрэгтэй. Ийм шилжилтийг Монголын ард түмэн хийж чадна гэж итгэж байна. Улс төрийн энэ өөрчлөлт нь эдийн засгаа нөхцөлдүүлнэ. Улстөр эрүүлжээгүй үед эдийн засагт хувьсгал гарчихна гэж худлаа горьдох хэрэггүй.

-Өнөөдрийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ? Сүүлийн үед эмэгтэй гишүүдийн ёс зүйн асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандсаар байна. Өмнөх парламентын эмэгтэйчүүд Халх голын чөлөөт бүс, Казиногийн хууль, Монгол хэлний хууль, Түрээсийн хууль, Ашигт малтмалын хууль, Тавантолгой, бүр ЗГ, Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох гээд л томоохон асуудлыг оруулж, маргаан дэгдээж янз бүрээр хэлүүлдэг, тал бүрийн идэвхтэй гишүүд байсан. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн талаар хэлсэн үг тань сайхан санагдаж байна. Ямар ч асуудлаас бэргэлгүй харин ч яргаж ордог дайчин хүүхнүүд байсан гэж боддог. Бид таван өөр намын 11 бүсгүй байсан ч эвтэй, дэмжих зүйлээ зангидсан гар шиг нэгдэж дэмжиж чаддаг байсандаа бахархдаг. Гэхдээ бидний дарга Л.Эрдэнэчимэг гишүүнгүйгээр бид ийм байж чадах байсан гэдэгтээ бас эргэлздэг.
Их хурлын гишүүнээс боов идэж цай уусан тухай биш, Ноён уулыг ухах нь, та ямар алхам хийх вэ?, Эрдэнэтийн 49  хувь хүмүүст шилжсэнийг юу гэж үзэж байна? Тавантолгойд таны баримталж байгаа байр суурь? гэж асуумаар байна

Боов идсэн, бохь зажилсан хүн яах вээ. Нэг шуугилаа, дахиж хэзээ ч давтагдахгүй. Нийгмээрээ онцгой ач холбогдолгүй, аар саар зүйл рүү ихээхэн шуугиж орцгоох юм даа. Энэ бас технологи л доо. Араар чинь харин юу явж байна? Гацууртын ордын гэрээг байгуулах үүрэг Засгийн өгчихөж. Их хурлын гишүүнээс боов идэж цай уусан тухай биш, Ноён уулыг ухах нь, та ямар алхам хийх вэ?, Эрдэнэтийн 49  хувь хүмүүст шилжсэнийг юу гэж үзэж байна? Тавантолгойд таны баримталж байгаа байр суурь? гэж асуумаар байна. Үндсэн хуулийг өөрчлөх талаар байр суурийг нь асуу. Энэ нийгмийг юу болчихоод байгааг их хурлын гишүүдийн хэд нь зөв ойлгож байгаа нь бидэнд чухал байна. Хэн юу өмсөж, идэж уухаас илүү энэ чухал. Эр эм нь хамаагүй, улстөрчийг хэн бэ гэдгийг ийм л юм тодорхойлно. Тэд саналаа хааш нь өгч байна, яагаад?  гэж асуу.

Хэрэв манай сэтгүүлчид нийгмийн урд алхаж, нийгмийнхээ оюун санааг тодорхойлогч сэхээтэн давхарга мөн юм бол боов бохь, гутал хувцаснаас илүү ийм л зүйлд ач холбогдол өгмөөр байна. Нийгмийн сүлжээг дагаж намирч шуурах хэрэг байна уу? Нийгмийнхээ оюун сэтгэлгээг зөв тийш нь залж, улам харанхуй  руу биш гэгээтэй, боловсролтой болгох чиглэл рүү дагуулаад зүтгэх ёстой гэж бодох юм.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-02-21 01:38:33
    Tand bolomj olgoson. Odoo ta hereggui.
  • Zochin 2017-02-17 18:12:48
    Uyangaa chi odo bolioo.Chi bol evlruulegch bi evdegch.Zovshild bus zoroldoond hurgegch.Haana emzeg sedev bn tend chi davhij ochood balaldag hun.Tegeed ch humuus...
  • Тэмбуутэй боов хохдог янхан уянгаа 2017-02-15 11:08:14
    Энэ шуналтай тэмбуутэй Гичий Дахин их хурала орж Ногоо ШАНТААЖ Бичлэгээ хийж хумуусээс МОНГО салгадаг ажилаа хийх Гэж БАЙГАА юм уу. Сэжэг хурмээр пиздааа
  • Арай гэж тогтворжих гэтэл 2017-02-15 03:34:29
    Та нар Монголын ард түмнээр тоглохоо болиочээ. МАН-г ажлыг нь хийлгээч. Та нар шиг улс төрийн янханууд одоо зайл. Гэртээ хоолоо хийгээд шалаа угаагаад сууж бай....
  • Nansalmaa 2017-02-02 05:15:58
    hun chanaaraa ali hediin medegdsen dahij bol hurtahguu UIH d bhdaa hij bhguu yasiin shal hudalch
  • Ard tumeniig buu basamjil 2017-01-29 16:46:11
    Bid taniig songoj 4 jil IH hurald suulagsan ta hor nairuulj negiigee bichleg end ter hiij mathaas oor Mongol uls ter tusmaa songogchidoo yaugaar giiguulsii
  • Иргэн 2017-01-29 01:28:11
    Энэ хүүхэн үнэн барьцгүй. Өнөөдөр нэгний талд маргааш хэний талд ч талд зогсож чадна. Бид ийм л хүмүүсээс хол байх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна
  • Yanhan yuyangaa 2017-01-29 01:11:46
    Ulstoriin yanhan mendiin enhsaihaniig dagaj slalbaisan ardjillal duuraij arzagnasan ner devshigch gj soliorson chi bol zugeer l anarhist
  • Энэ авгайд!!! 2017-01-28 15:01:41
    САМАР өг!!!. ТҮГЖИЛ УЯНГА гэж нэр оноосон хүнд ТӨРИЙН ШАГНАЛ олгох хэрэгтэй. Батзандан,Жавхлан 2той нийлчихвэл мөн ч хол явна шүү. ХАХАХАХА
  • Зээээ 2017-01-28 10:17:32
    Энэ эмэгтэй улс орон ард түмнийхээ төлөө их зүйлийг бүтээнээ. Түүнд маш их эрч хүч бий!!! Ард олныг зөв цагт нь уриалан дуудаж сэрээж Залуучууд дэмжиж Төрийг Тү...
  • ZOCHIN 2017-01-28 07:50:01
    НЭЭРЭН ХОРОЛМАА Ч МӨН ШҮҮ
  • Өвгөөдөй 2017-01-27 14:36:07
    Иргэдийн төлөө дуугарсан.төрийнхөө алдааг залруулах гэсэн хэн ч ббайсан муу хэлээд ашигийг болохоор хүртэж суудаг арчаагүй зангаасаа салж зөвийг дэмжиж ажиилая...
  • Bileg  2017-01-27 14:01:11
    Энэ хүүхний карер дууссан
  • and  2017-01-27 10:55:58
    Ene bicheed bgaa gulugnuud yunii gar huluud vee ulsinhaa tuluu tsohiloh zurhgui buunii nohoinuudaas bolj uls uls bish bolood bna taraah n zuv bolohgui bol buu b...
  • Horolmaa 2017-01-27 08:43:52
    Ene Horolmaa odoo boliosoi.
  • zpi 2017-01-27 01:17:46
    tuulibargui balai avgai
  • Zochin 2017-01-26 20:51:04
    5 buudliin hujaagin huhed bus uu
  • anu,USA 2017-01-26 20:21:52
    Uyanga minii shavi ymsan,gaigui hun baih uchirtai
  • Mongol hun 2017-01-26 19:18:20
    end dandaa hujaanuud Manai eh oronch Uyanga gishuuniig heleh ugee olj yadan doromjiljee. ta muusain hujaanuud chadahgui ee. bitgii bayarla hujaanuudaa.
  • Зочин 2017-01-26 15:06:51
    Үндсэн хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа бол одоо энэ их хурлын гишүүд хийх хэрэгтэй. Сайн сайхан бүрэлдэхүүнтэй их хурал хэзээ ч гарахгүй.
  • Tur 2017-01-26 14:20:47
    Balai avgai buu balait
  • erhemee  2017-01-26 13:08:34
    yu ch gj yriad hereggui hend ch hereggui novsh bolson gedegee oilgoochee erdenchimeg ta 2
  • zocin  2017-01-26 10:05:29
    setguulh nariin tos nuur tsrai xudal boslogo gargaj yawdag. boon shantaas saixan yariad ajil xiichdeg setguulch nertei zugeer suugsad
  • Zochin 2017-01-26 09:13:40
    Ene huuhen gangaa ulsaa horolson yum yarij yavahiin.
  • 11 2017-01-26 09:09:26
    лаларын хүүхжн болиосоо
  • Zochin 2017-01-26 08:41:52
    Ene huuhen zugeer l shoychin uurinh ni yariad bdag populist 4 jil yu ch hiigeegui negniihe hiij bga zuilig uguisgej harluulj l yarij bsan odoo bas yugaa yariad ...
  • hj 2017-01-26 07:48:15
    ene odoo hutsahaa bolioooo
  • it24.mn 2017-01-26 07:38:07
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • саран 2017-01-26 06:54:39
    Энэ авгай одоо хол мөрөөрөө яв ямар хүн бэ гэдэгээ олон түмэнд харуулаа биз дээ ичих булчирхай байхгүй юм байх даа яана
  • НЭРГҮЙ 2017-01-26 06:21:06
    "ЖИНГЭР ХУЦАЖ Л БАЙДАГ, ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ" ГЭСЭН ҮГ БАЙДАГ БИЛҮҮ
  • zochin 2017-01-26 06:18:15
    Chi zugeer hol bai chamaig harahaas sejig hurj bn.
  • 112233 2017-01-26 04:12:57
    4 жил суухдаа өөрөө юу хийсэн юм бэ, хамт архи уучихаад нэгийнгээ мурьсан гэдгийг нь сайн мэдэж байна, цэргинй эргэлт хийх нь л дээ золиг чинь
  • mendee 2017-01-26 03:39:50
    Ene emegtei nohoriigoo dandaa evertei suultei bolchihoj gej goochilj yavdag baih a
  • Irgen 2017-01-26 03:28:41
    ENE GICHII SHIG YUMNUUD L MONGOL TURUUS HOL YAVAH YOSTOI YUM SHUU! GENCOGIIN GAR HULNII GICHII! MASH AYULTAI ERLIIZ GICHII....
  • Бат 2017-01-26 03:24:51
    Бид худлаа шуугих яахав ҮНДСЭН хуулинд оруулах өөрчлөлтөнд параламентийг хоер танхимтай болгомоороо
  • Zochin 2017-01-26 03:16:39
    Hahaha, Uyangaa genet serjee.
  • Иргэн 2017-01-26 03:06:06
    Хүнээ биш малаа төрийн хамгаалалтад байна гэж тунхаглачихаад хорвоод хосгүй юм хийчихлээ гэж 25 жил баяр тэмдэглэж бөх барилдууллаа даа малнууд
  • sdf 2017-01-26 03:04:58
    Ix xurald 4 jil yu ch hiigeegui baij odoo genet serev uu
  • Zochin 2017-01-26 02:56:39
    Ene odoo bolio mungutei humuusiin gar hul yumuu!Ard tumen gej tuluulud hudlaa yrihaa boli ! Urvagch nart ahij ard tumen itgehgui shuu dee!
  • Jorj 2017-01-26 02:54:47
    Dandaa l samarth uabax um daa tegj baij shantaajind n xeden tsaas oldog baixaa
  • Mongol er 2017-01-26 02:49:56
    Zov l yum yarisan baina shuudee. Mongolchuud tarhinii turaald orson gej unen baih shuu.
    • Bugd l zuv heldeg 2017-01-26 05:58:34
      Uls turchid bugd l mergejliin humuusiin beldej ugsun sain materialiig uursdiin nereer hevlel medeeleld tavydag. Daraagiin UIH-d garahad ny heregtei.
  • an 2017-01-26 02:49:21
    Uyanga zoew helj bn. Elbegdorjiig hugatsaanaas ni oemno ogtsruulakh ni tuiliin zoew oo. Hariutslagiin togtoltsoog deereesee khiikh ni mash chuhal yum aa
  • hhh 2017-01-26 02:44:04
    tugjil Uyangaa yu geed l eliireed bdag yum be de zugeer l duugaa tat za chamaar l ene uls dutav gejuu de
  • иргэн 2017-01-26 02:38:26
    Ерөнхийлөгч огцруулах ажил одоо ямарч хэрэггүй ээ. тэртэй тэргүй одоохон наадах чинь буулаа. ийм дэмий юманд Жавхланг уруу татаад хэрэггүй дээ.
  • Зочин 2017-01-26 02:31:33
    Энэ Хятадын эрлийз хүүхэн ер нь өөрийгөө хэнгэж бодоод байдаг юм бол Ан сан сү чи гэж боддог юм болов уу
  • irgen 2017-01-26 02:18:00
    ooriigoo golohgui yum daa ene awgai
  • Иргэн 2017-01-26 02:06:48
    Уянгагүй бол тараад л байх хэрэгтэй. Сонгогдтол нь
  • asfd 2017-01-26 02:01:38
    тэгээд Уянгыг өөрийг төрийн тэргүүн болгох естой биз дээ хаха
  • Tugjil 2017-01-26 01:59:49
    Ene neg chawganz boow idej bohi zajilah ni bitgii hel nogoon Erdenchimegtei niileed 4 jil ordond yu esiig hiilee dee Tugji nertei bolson geluu