Жуулчдыг үргээдэг эхний зүйл
Саяхан даа саяхан, Монгол Улс жилд сая жуулчин хүлээж авах нөхцөлийг бүрдүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан. Ингэж чадаж байгаа бол сайн хэрэг. Эх орны минь онгон дагшин үзэсгэлэнт байгаль, сүрлэг алтайн уулс, нүүдэлчин түмний өнө эртний соёлтой танилцах аяллыг сонгосон гадны эрхэм зочид Монгол Улсад дахин хөл тавих хүсэл тээсээр нутаг буцах сэтгэгдлийг төрүүлэх явдал юу юунаас чухал билээ. Түүнээс ирсэн хэдээ пургон машинд суулгаж аваад л хэдэн зуун км сэгсчүүлсний эцэст хогонд дарагдсан Эрдэнэзуу хийдээ үзүүлсэн болж, хэдэн долоо хоног ч солиогүй байж мэдэх тосонд хайрсан хуушуур амтлуулсныгаа “Монголчуудын үндэсний хоол” хэмээн гудийх ч үгүй залчихаад Хөвсгөл далайг эрэгт дэрдэгнэсэн майханд хонуулж аваад тэндээсээ урагшлан өмнийн говь руу довтголгон мөс нь хайлсан Ёл хадны амыг үзүүлснийгээ аялал жуулчлал хэмээвэл инээдтэй хэрэг.
 
Гэвч бодит амьдрал дээр Монголд хөл тавьсан гадны жуулчдын 10 хүрэхгүй хувь нь үзэж харсан зүйлдээ сэтгэл хангалуун байж, үлдсэн 90 хувь нь ярвайсаар онгоцонд суудгийг нь холбогдох албаныхан мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу. Хөтөч, тайлбарлагч, ариун цэврийн байгууламжийн асуудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд манай улс аялал жуулчлал хөгжсөн орнуудын адагт нь явааг хэлүүлэх юун.
 
Жилд аялал жуулчлалын мэргэжлээр хэдэн зуун хүн их, дээд сургууль төгсч байгаа ч тэднээс шалгуур хангасан, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн. Музей руу газарчилна уу гэхээс ямар музейд очих гэж байгаа юм, үүх түүхийг нь мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хөтөчтэй таарч л байлаа.
 
Нөгөөтэйгүүр, хэн хүнд анхны сэтгэгдэл гэж нэг юм бий. Сайхан бүсгүйтэй танилцаж болох ч анхны сэтгэгдлээс үерхэл нөхөрлөлийн хувь заяа шийдэгддэгтэй яг адил эх оронд хөл тавьсан харийн хүнд төрсөн анхны сэтгэгдэл Азийн цээжинд орших Монгол Улсын нэрийн хуудас болох ёстойг цаг ямарт санах ёстой байх. Одоо миний жишээ татах зүйл маань ч бидний урилгаар Улаанбаатарт хөл тавьсан найзад маань төрсөн анхны сэтгэгдэл.
 
АНУ-аас анх удаа хилийн дээс алхсан найз маань Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд хөл тавьтал өөдөөс нь цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд онгоцны хоолойн аман дээр угтаж. Ийм байдалтай тулгарч үзээгүй тэрбээр шууд ухарч онгоц руугаа орох гэж зүтгэсэн гэж байгаа юм. Найз маань гэрт ирсэн хойно оо, би андуураад өөр онгоцонд суугаад лалын шашинтай улсад буучихсан юм биш байгаа. Эсвэл шувууны ханиад гарсныг нь монгол найз маань нуучихсан юм болов уу гэж бодсон гэсэн.
 
Монгол Улсын нүүр царай олон улсын Чингис хаан зочид буудлын угтан авах үйлчилгээнээс эхлэх байх. Жуулчид хийгээд хурал, зөвлөгөөнд ирсэн зочид төлөөлөгчид онгоцны хоолойгоор гараад ирэхэд л цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд угтдаг нь тухайн улсад цэргийн онц дэглэм тогтоосон мэт сэтгэгдлийг шууд төрүүлэхээс гадна дайн дажин эс бөгөөс хүн, малын гоц халдвартай өвчин тухайлбал шувууны ханиад энэ улсад гарсан юм биш байгаа, ямар оронд хөл тавих нь энэ вэ, эндээс амьд мэнд буцдаг байгаа гэх айдаст автуулдаг юм байна.
 
Үнэн хэрэгтээ тэрхүү цэргийн хувцастай нөхдүүд нь хилийн шалган нэвтрүүлэх болон гааль, хамгаалалтын алба, хори цээрийн ажилтнууд байдаг аж.
 
Аль ч улсын хилээр нэвтрэхэд эдгээр албаар дамжин өнгөрч, визээ баталгаажуулах ёстой ч чухамдаа тэд онгоцны хоолойн аман дээр бус онгоцны буудлаас гарах хаалган дээр байдаг тул айж эмээлгүйгээр үйлчилгээний байгууллагуудаар чөлөөтэй үйлчлүүлэн, олон цаг ниссэн алжаалаа тайлан амсхийж аваад буудлаас гарахад бэлддэг. Хил гаалийнхан ч зорчигчидтой тулж ажиллахаас бусад нь алсын зайнаас харьцан, шаардлагатай тохиолдолд л хүрч ирдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд бүхий л хяналт шалгалт цахимжиж, нүдний өмнүүр цэргийн эрээн хувцастнууд бараг л харагдахаа больсон байна лээ.
 
Эдүгээ ашиглаж буй олон улсын “Чингис хаан” нисэх буудлын зай талбайн хэмжээнээс хамаардаг байж болох ч Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудаа арай өөр газар байршуулж яагаад болохгүй гэж.
 
Эцэст нь хэлэхэд, тун удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлын дотоод зохион байгуулалтдаа жижиг мэт санагдаж болох ч эрхэм дарга нарын бодох ёстой зүйлийн нэг байж мэдэх угтах үйлчилгээ, цэрэгжүүлсэн албатай холбоотой асуудалд анхаарал тавих нь хожмын үйлд хэрэгтэй болов уу.

Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2017-01-26 06:43:42
    Eniig unshaad bid gadaad humuust yaj taalagdah vee esvel heregtseegui iluu zuild ach holbogdol ugch bga ni haragdaj bn!
    172.56.12.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-26 04:57:13
    Манай аялал жуулчлал инээдтэй л дээ. Эрдэнэ Зууг үзсэн нэг жуулчин ... Фургоноор давхиж давхиж ирсэн, үзэх юм нь энэ үү ... гээд гутарч байж билээ
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨЛБӨРГҮЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛМООР  2017-01-26 04:21:50
    УБ-Т ЖУУЛЧИД ХААНА БИЕ ЗАСАХАА МЭДЭХГҮЙ ХЭЦҮҮ БАЙХ ШИГ САНАГДДАГ. ЭНД ТЭНДХИЙН ХЭДХЭН НОЙЛ НЬ ТӨЛБӨРТЭЙ. ҮЙЛЧЛЭГЧИЙГ НЬ ХОТООС ЦАЛИНЖУУЛБАЛ ТӨЛБӨРГҮЙ БОЛОХ БАЙХ...
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-01-26 03:50:37
    Ter taxi-nuud bur gadaa huleediimuu yadiin bas uchirtai baih heregtei yag zuv.. deer n nisehiin ajiltnuud ineemseglej surmaar, yarvaisan buduun avgai nar
    122.201.23.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 005 2017-01-26 03:05:38
    Надад нэг зүйл огт таалагдахгүй юм.Хүлээлгийн заал орох мөчид халтар царайлсан,хир даг болсон хувцастай,хувийн таксины жолооч нар урдаас нь дайрчих шахан очиж ...
    202.9.43.67
    Мэдэгдсэн Хариулах
    • монгол 2017-01-26 03:23:43
      Яг үнэн. Муухай хараад, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Гадаадынхан байтугай би айдаг
      150.129.140.160
      Мэдэгдсэн Хариулах
  • Huuchin uzel bn 2017-01-26 02:56:16
    Чиний энэ бичсэн зүйл нэлээн хуучин санах ойгоороо бичиж. юун сүртэй юм бэ, хилийн зурваст явж байгаа юм чинь цэргийнхэн байж л таарна шүү дээ, дэмий юманд сана...
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2017-01-26 02:29:15
    За даа ирээд үзэж харах юм нь л гэхээс би лав Чингис хаан буудлын угтах үйлчилгээг муу гэхгүй өнгөрсөн зунаас бүр ч сайхан болсон байсан.
    66.181.184.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-26 02:13:21
    Duremt hyvtsas yaah ve!.uudend zogsoh umhii unertei huviin taxi-nii humuusiig yaah ch arga baihgui.Taxi avah yy gej guildeh ted nariig harahaas buuljis tsytgad....
    59.153.113.136
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2017-01-26 02:06:10
    Үнэн шүү!!! Бага юмыг манайхан анзаардаггүй, хэнэггүй зантай шүү!!! Юун сүртэй юм бэ гэх байх! Аливаад жаахан ухаалаг хандах цаг болсон шүү!!!!
    150.129.143.165
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-26 01:51:10
    manai hiliin tsergiin huvtsas neeh surtei. baga tsoltoi baisan ch gesen heterhii ereen myaraan chimeglel ihtei huvtsastai. ih l zardal ordog baih daa.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-26 01:48:59
    их үнэн юм бичиж, жилд 400000 жуулчин хүлээж авдаг гэж сүүлийн 15 жил ярилаа, энэ тоо анх хаанаас ч гарсан тоо юм, 15 жилд өсдөггүй буурдаггүй ид шидтэй тоо юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • 005 2017-01-26 03:12:50
      наад тооны ихэнхи % нь бизнес визээр орж ирж ажил хийдэг ХУЖАА нар байдаг нь нууцгүй шүү..
      202.9.43.67
      Мэдэгдсэн Хариулах