Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаар 389 байхаар тусгажээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Төрийн аудитын байгууллагын орон тооны бүтцийг хавсралтаар батлах, орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоох, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсөн талаар тусгагджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Төрийн аудитын байгууллага сүүлийн жилүүдэд батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар 2014 оноос хойш Төсвийн байнгын хорооны батласнаар орон тоо 389 хүнтэй байгаа. Орон тоог давуулсан, дутуудуулсан асуудал байхгүй. Үндэсний аудитын газарт 109, нийслэл дэх төрийн аудитын газар 50, орон нутаг дахь төрийн аудитын салбарт 230 хүн ажиллаж байгаа гэж байв.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслөөс “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсүгэй” гэсэн заалтыг хасах саналтай байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Үндэсний аудитын газар адиутын шалгалтын дараа зөвлөмж гаргахдаа Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар санал авдаг байх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв.

Ингээд Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-26 01:09:41
    Санхүү дотоод аудит гэж бас байгаа, мөн ч олон хоолны сав байна шүү, эд нарын хаагуур нь тэр Эрдэнэтийн 49 хувь явчихдаг байнаа, эдний хэрэг байгаа юмуу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах