Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрээс...

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оржээ. 

Сануулахад УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Эдгээр тогтоол гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байсан ч зогсонги байдалд ороод байсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-26 09:47:31
    Энэ Бороог хоосолдог компани уу? Тийм бол 2 дахин их татвар авах хэрэгтэй
  • болдоо 2017-01-26 08:33:29
    Хэзээч гачуурдын ордыг ухаж болохгүй тэгвэл монгол болон дэлхийн сүүрэн гэдэгийг мэдэж байн уу хэдэн халтар төгрөгнөөс болож үхээд яанаа бид ...
  • тамирчин 2017-01-26 08:01:33
    Тэр гачууртыг ашиглах л хэрэгтэй эх ороны , ард түмний нэр барьж ажил хийлэгдэггүй нөхдөд төр төмөр нүүрээ харуул .
  • Зочин 2017-01-26 01:06:43
    Хятад шиг байлдаа төр нь юмаа мэддэг юм бол мэдсэн шиг мэд, битгий шантаажчдын аманд багтаад бай, сануулахад нэг өгүүлбэрийг 2 бичих хэрэггүй
  • ..... 2017-01-25 11:47:27
    Улс орны эдийн засгийн ирээдүйгээ тэргүүнд тавьж энэ ордын ашиглалтыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна! Шантажлагчдаас айдгаа боль л доо!!!