УИХ-ын Дээд ба Доод буюу хоёр танхимтай байх саналтай байна гэв
"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл" эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн төлөөллүүд, ШУА-ийн гишүүд оролцлоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хуулийн сэдвээр олон жил судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвисан эрдэмтэн судлаачид оролцож, санаа оноогоо солилцсоноороо онцлог боллоо. Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, Л.Цог, УИХ-ын гишүүн Л.Болд, АИХ-ын депутат, 1992 онд Үндсэн хууль батлахад гар бие оролцож байсан Улсын Бага Хурлын гишүүд, мөн хууль зүйн шинжлэх ухааны академич, доктор, профессор, эрдэмтэн судлаачид болон албаны бусад хүмүүс оролцов.

Хурлыг УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг бий болгохоор нийтээрээ ихэд хичээн зүтгэлээ. Ийнхүү Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий боллоо. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйлийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцрогдсоноос, тогтолцооны гажгаас шалтгаалсан гэж Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй” гэв.

Үүний дараа эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, тулгамдсан асуудал, Үндсэн хуулийн хөгжлийн загвар, асуудал, шийдлийн талаар тус бүр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, хуралд академич Г.Чулуунбаатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, хэрэгцээ, шаардлага ба тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр, манай улсад Үндсэн хуулийн эдийн засгийн судалгаа сул хөгжсөн, цаашид хөгжүүлэх шаардлага бий болсон талаар онцолсон. ШЕЗ-ийн дарга, философийн ухааны доктор Н.Лүндэндорж "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульт хөгжлийн загвар, асуудал шийдэл”, Хууль зүйн ухааны магистр Ж.Сайнхишиг “Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь”, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг “Үндсэн хуулийн өөрчлөлт, нутгийн удирдлага”, УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага: Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл”, Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл “Үндэсний эрх ашгаар төрөө бэхжүүлэх нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Илтгэлүүд танилцуулсны дараа хуралд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар олон жил ярьж хэлэлцсэн, одоо ажил хэрэг болгох цаг болсныг эрдэмтэд судлаачид онцолж, ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэл байгаагаа тус тус илэрхийлэв. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд асан Д.Содном Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, хэд хэдэн санал хэлсэн. Тухайлбал, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална. УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна гэж Үндсэн хуульд заасан байдаг бол УИХ-ыг Дээд ба Доод буюу хоёр танхимтай байх саналаа уламжлав. Иргэн Д.Ламжав Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дөрвөн үндэслэл байгааг санал болгосон юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан эрдэм шинжилгээний хурлын үеэр гарсан чухал саналууд дээр үндэслэн Үндсэн хуулийн бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, ард иргэдийн санал бодлыг сонсож шат дараалсан хэлэлцүүлэг өрнүүлнэ, нэмэлт өөрчлөлт оруулах механизмаа тодорхой болгоно гэдгээ онцлов.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж.дорнод 2017-02-01 03:48:26
    хоёр дохь танхим улсаас зардал гаргахгүй шүү дээ . тэр чинь жилд хоёр удаа хурлын л зардал гаргадаг хүмүүс орон нутагтаа цалинтай иргэдээс сонгогддог хүмүүс.
    122.201.24.88
    Мэдэгдсэн Хариулах
  • gegee 2017-01-27 09:19:57
    eduugeegin bichig barimtin bolovsruulalt yamar tuvshind baih tostoi be gedgees eklek ni zuv bh shuu
    202.179.24.153
    Мэдэгдсэн Хариулах
  • ЛХАМЗАВ БАГШ МИНЬ. БОЛЬЖ ҮЗ 2017-01-26 02:28:40
    УЛСТӨРЧИД ҮНДСЭН ХУУЛИЙГ ЯАЖ Ч ӨӨРЧИЛСӨН АШИГЛАСААР ЗАВШСААР Л БАЙХ БОЛНО. ҮНДСЭН ХУУЛИАР ОРОЛДВОЛ ЭХ ЭЦЭСГҮЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЛИЙН ЭХ БОЛНО. ЦАГ НЬ Ч БИШ .БОЛЬЖ ҮЗ....
    202.179.27.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-26 01:13:15
    76 мангасыг яая гэж байхад одоо 2 танхим яриад явчихлаа, Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын бол огт хэрэг байхгүй овоо тахих, одон тараахыг хэн ч чадна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-01-25 11:51:21
    Парламентыг 2 танхимтай болгох нь зөв!! Дээд танхим буюу УИХ-ын гишүүнийг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн бай...
    150.129.143.165
    Мэдэгдсэн Хариулах
    • Arvai 2017-01-28 14:09:49
      Demjij baina. 2 tanhimtai baih heregtei
      150.129.142.147
      Мэдэгдсэн Хариулах