Э.Батхүүд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Батхүүд холбогдох хэргийг шүүгдэгч Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Э.Батхүү нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг  борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, давтан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Э.Батхүүд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗӨВ БАЙНА 2017-01-26 04:39:19
    "ХАР ТАМХИ" БОЛ БҮХЭЛ БҮТЭН ҮНДЭСТНИЙГ Ч ҮГҮЙ ХИЙДЭГ АЙМШИГТ ЗҮЙЛ УЧРААС ДУУЧИН Ч БАЙСАН, ОЛНЫ ТАНИЛ ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ МАШ ХАТУУ ШИЙТГЭЛТЭЙ БАЙХ НЬ ЗӨВ
  • VTMUOOLX 2017-01-26 02:23:52
    KKKK........
  • Зочин 2017-01-25 10:04:00
    Наад өгүүлбэрийг чинь ойлгохгүй юм, борлуулах зорилгогүйгээр олж хадгалсан.... давтан борлуулсан гэмт хэрэгт ... юу гэж ойлгох вэ, тайлбарлаад өгөөч орхон малаа...