АН-ын дарга гишүүдийнхээ бүртгэлийг хүчингүй болгох тушаал гаргажээ
АН-ын дарга З.Энхболд 12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.

Учир нь тэднийг намынхаа анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхгүйгээр төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг хүлээн авсан нь Ардчилсан намын үндсэн дүрэм, журам зааврыг зөрчсөн гэж үзэж, дээрх шийдвэр гаргажээ. Дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй намын гишүүнд бүртгэх гэнэ. Бүртгэлийг дүрэм, журмын дагуу явуулаагүй Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт даалгажээ.

Ардчилсан намын Их хурлаас гаргасан шийдвэрээр намын даргыг сонгох сонгуульд намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан, татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй байхаар баталсан юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ардчилсан намын ахмад гишүүд 2017-01-25 22:40:45
    энэ АН-ын луйварыг яах вэ ан-ыг шоронд л оруул монгол улсад ан шиг луйварчин дээрэмчин хулгайч худалч нам алга даа ард түмэн минь ардчилсан намаас хол ...
    80.218.144.91
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнэбилэг 2017-01-25 10:27:43
    завхруулах гэснийг засаж байхад МАН яасан айж байна.
    202.21.106.117
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-25 10:00:24
    Сонгуульд ялагдсан намын дарга хариуцлага хүлээгээд чимээгүйхэн далдардаг баймаар юм, энэ гэж яасан далд орж үхдэггүй долоон голтой чонын бэлтрэг вэ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • АН НАМ 2017-01-25 09:50:28
    ЯАЖ АН НАМ СОНГУУЛЬД ЯЛЧААГҮЙМ. БУРХАН МИНЬ . НАВС ЯЛАГДЧИХСАН МӨРТӨӨ Л АЛАЛЦААД БАЙХЫН. ХОЖИМ БҮҮ ҮЗЭГД.
  • Хөөрхөн 2017-01-25 09:45:48
    Ажлаа эгдүүтэй хийдэг, хөөрхөн хүмүүс шүү
  • Зочин 2017-01-25 09:41:03
    Намын даргаасаа эхлээд л анхан шатандаа л бүртгүүлэх ёстой шүүдээ, намын төв байранд ирж бүртгүүлнэ гэж юу байсан юм, завхарсан юмыг л цэгцэлсэн байна
  • yuuuuuuuuuuuuuu 2017-01-25 09:38:44
    ЗИКА вирус АН гай тарьж дуусахгүй нээ арайчдээ сонгох сонгогдох эрхийг хасаж байдаг ямар гитлер Хойд солонгос бишдээ намын гишүүдээ сонгуульд оролцуулах байлгүй...
    59.153.87.11
    Мэдэгдсэн Хариулах