Luxury зэрэглэл, Дэлхийн брэндүүд
Deluxe Marshall Village хотхоны King Tower Apartment болон Дэлхийн №1 брэндүүд хамтран 2014 оны 07 сарын 05-ны өдөр зохион байгуулсан Happy Holiday арга хэмжээ гэнэтийн бэлэг, дуу хуураар дүүрэн болж өндөрлөлөө.

Уг өдөрлөгт 120 жилийн түүхтэй гэр ахуйн цахилгаан бараагаар дэлхийд үнэлэгдсэн Германы MIELE, чанар, загвар, сонголтоороо тэргүүлэгч Солонгосын тавилгын HANSSEM, олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн барилгын чулуун плита, шалны хамгийн том нэр хүндтэй брэнд болох  TEMPINI, мөн Герман чанараар дэлхийд танигдсан KOHLER, SCHUCO зэрэг 10 гаруй брэндүүд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.

Мөн Төрийн банк, Хас банкууд танилцуулгаа хийж, зөвхөн King Tower apartment-ын захиалагч нарт Засгийн газраас хэрэгжүүлж буй 8% зээл болон орон сууцны хамгийн бага хүүтэй зээлийг түргэн шуурхай олгож байлаа. Өдөрлөгийг DOZ интертайментын захирал, жүжигчин Дооёо хөтлөж, дуучин поп дива Наран, MIXX, Мөнхбат, Үүрээ зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн юм.

Уригдан ирсэн зочид болон захиалагч нар дэлхийн брэндүүдийг нэг дороос үзэж сонирхон, Luxury зэрэглэлийн шинэ төлөвлөлт бүхий орон сууцтай танилцаж, хүрээлэн буй орчин, цэвэр агаар гээд бүхий л зүйлд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.
Бусдад түгээх
  • gplus