Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлжээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигласан байна.

Иргэний нисэхийн хуульд зааснаар агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор юм.

Манайх олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид нэгдэн орсон.  Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ. Тиймээс “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулахаар Засгийн газраас өргөн барьжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-25 09:42:50
    Оллоогийн нэрээ нууцалсан ПГОО гэдэг мал ер нь эр хүнүү, эм хүнүү, эрүүл хүнүү, өвчтэй хүнүү, сэтгүүлч хүнүү, сэтгүүлэнцэр амьтануу