Хэнтий Хан уулыг Бурхан Халдун гэж нэрлэхийг дэмжлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон аж.

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асуулж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх нь цаг үеэ олсон асуудал мөн үү, зайлшгүй шаардлагатай эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь нь дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2017-01-26 06:43:03
    Ene baingiin horoo oor hiih ajil alga yy. delhiid hovordson an amitan yheed bhad ene asuudliig yariad syyj bdag. Arai ch deeeeee. Ergyy said avgaitai.
  • A dm ad 2017-01-26 04:48:30
    yun ner oorchlox be utaaniixaa talaar yariach malnuudaa
  • Зочин 2017-01-26 03:44:19
    Улаанбаатар, Улаан үүд ёстой ёрын нэр, улаан цус л гэсэн үг, комментерний Элбэгдорж Ренчиногийн өгсөн нэр, солих бол үүнийг л соль, уул усны нэрээр битгий оролд...
  • puji 2017-01-25 14:50:30
    Гол ажлаа хий л дээ? Тэр уулын нэр яах вэ? Хийх юм их байна.
  • зочин 2017-01-25 08:52:32
    Аргаа барсан хогнууд Улаанбаатараа Утаанбаатар гэж нэрлээч, ер нь улаанбаатар гэдэг бол үндсэндээ хүн алдаг хүн л гэсэн үг шүүдээ тэгэхээр утаа нь арай дээр