Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд үнэлгээ өгч, дүгнэнэ

“Монголын медиа корпораци”, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ хүрээнд  орон даяар сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяныг  УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Дорноговь аймаг нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд амжилттай хэрэгжүүлжээ.

Харин энэ удаад сонгуульт хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын тайланг нь хэлэлцүүлэх Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүдийг хийхээр болсон байна.

Энэ талаар  “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш,  “Монголын медиа корпораци”-ийн зөвлөх Р.Батсайхан, Ийгл телевизийн сэтгүүлч, тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх  “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүдийн зорилго нь

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн ажлуудыг иргэдээр хэлэлцүулэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх

Хоёрдугаарт, Дараагийн сонгогдох Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах юм.

Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг хоёр хэсэгтэй явагдах юм байна. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй,  хамрах хугацаа 8 жил байгаатай холбоотой юм . Хэлэлцэх асуудлуудын хувьд “Монгол Улс дахь авлигын төвшин, Монгол улсын гадаад нэр хүнд, Төрийи үйл ажиллагааны ил тод байдал, Шүүхийн шинэчлэл, Монгол хүн-Монгол судлал, төрийн шагнал, одон медаль олголт, өршөөл зэрэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд багтсан асуудлуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийг цуглуулан хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлэг зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын иргэдийг хүн ам зүйн нас нийгмийн байдлын хувьд бүрэн төлөөлж чадах бүтэц бүхий санамсаргүй түүврээр сонгогдсон 400 хүртэлх иргэн оролцуулахаар төлөвлөж байгаа аж.  Түүврээр сонгогдож, зөвлөлдөх санал асуулгын урилгыг хүлээн авсан иргэнийг “Ардын эксперт" болгох бөгөөд тэд зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч жижиг бүлгүүдад хуваагдан хэлэлцэх, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт,  дүгнэлтээ гаргах юм
 

ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛЛЫН ТУХАЙ


Онолын хувьд шууд ардчилал,  төлөөллийн ардчилал, элит ардчилал,зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо,  тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал,  дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна. Учир нь Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.

Ийнхүү дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр,  нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байгаа аж.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-28 07:22:39
    1.Авлига нэмэгдэв. 2.Ядуурав нэмэгдэв 3.Ажилгүйдэл ихсэв 4.Утаа ихсэв 5.Өр ихсэв
    124.158.94.56
    Мэдэгдсэн Хариулах
  • eh orniig erend barigdyylsan hor nairuul 2017-01-25 13:20:59
    Mongol ard tymen Mongoliin syireliin ikhe hemneliig heglesen hamgiin adgiin nobs!!!!hydal yarij hyn alj toriig tebsitgesen gej heleh yy?Aluurchaan zail!!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-25 11:00:38
    Eagle TV chine Elbegdorjiin TV bizdee
    202.9.41.32
    Мэдэгдсэн Хариулах
  • aa 2017-01-25 10:50:08
    27 jiliin zorilgo ni Erdenetiig luivardaj, Zorig-iig alah baisan bololtoi
    202.5.196.171
    Мэдэгдсэн Хариулах
  • PGG 2017-01-25 10:11:10
    Paa alax ni ee xexe...
    116.68.148.98
    Мэдэгдсэн Хариулах
  • АЛАХ НЬ ЭЭ 2017-01-25 09:52:57
    ПАА...
    202.179.26.73
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2017-01-25 09:52:14
    төрийн өндөр албан тушаалтны тусгай хангамжийг устгана гэж тэртээх 90 онд амлаж байсан хүн өөрөө тэднээс 100 дахин илүү тансаглалаа.
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
    • мнгл 2017-01-25 09:55:41
      элбэгээ чи тэр их тэнгэрийн амыг монголын хүүхдүүдэд амралт сувилал наадамын зориулалтаар шилжүүлж өгөх хэрэгтэй тансаглаж дууссан бол
      150.129.140.8
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-25 09:32:27
    Dajgui sain ajillasan gej bodoj bna.
    66.181.186.96
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2017-01-25 09:17:56
    ene hyn baahan hudlaa yariad czadsan uu,ygyi,uls ornii hogzil d nemerleh ui cz byteeh czadalgyi iim arczaagyi hyatadiig magtsan teneg,hyatad bilyy
    83.6.93.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод сонгогч 2017-01-25 08:41:17
    Одоо дүгнээд яах гэж байгаа юм. Хугацаа болоод байхад ... өөр хийх ажил бн шүү дээ. Засгийн газрын ажил хийгээд байгаа УИХ, гэх мэтээ шахаа ч ээ
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-01-25 08:26:29
    hunii hiisen bugdiig harluulj bolohgui ldee omnoh erenhiilegch naraas iluu ihiig hiisen ylanguya gadaad ornuudad mongoliin ner hundiig ondo...
    66.181.184.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Балдан 2017-01-25 08:20:11
    Энэ нөхөр эх орныг минь самарч дуусгасан даа. Хэзээ нэгэн цагт хариуцлага нэхэн ард түмэн байгааг мартаж ажилласан. Юун ардчилсан ерөнхийлөгч
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • хөх тэнгэр 2017-01-25 08:04:19
    Маш сайн, онц ажилласан сүүлийн 26 жилд Монголын түүхэнд байхгуй амжилт гаргасан ерөнхийлөгч бол ганцхан Ц.Элбэгдорж гэдгийг нийт ард түмэн маань мэддэг болсон
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ойлгомжтой 2017-01-25 07:55:26
    эцсийн үр дүн нь Эрдэнэтийг луйвардаж авах л байсан юм байна
    122.201.21.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 07:55:14
    Хүзүүгүй толгой 8 жилд овоо тахисан, одон тараасан, дэлхийгээр тэнэсэн, дэмий чалчсан өөр хийсэн зүйл байхгүй, худлаа ярих, өөрийгөө магтахаас нь залхаж байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • хэрэглэгч 2017-01-25 22:50:14
      аав нь хулгайч хүү худал чалчигч хулгайч худалч хоерчинь нэг юмны хоер тал захчин худалчийг хөөн зайфлуулаач ээ
      80.218.144.91
      Мэдэгдсэн Хариулах
  • ur dun 2017-01-25 07:45:54
    uls suirch duuslaa daa. ur dun n ene.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах