Монголын Сайтын холбоо оюуны өмчийг дээдэлж ажиллана

Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сүүлийн үед цахим орчинд бусдын бичсэн мэдээ, мэдээлэл болон нийтлэл нэвтрүүлэг зэрэг оюуны өмчийн хулгай гаарч, иргэдийг төөрөгдүүлсэн,  худал мэдээлэл тараах үзэгдэл газар авч байна.

Тиймээс Монголын сайтын холбооноос  хууль зөрчсөн дээрх үйлдлүүдтэй тэмцэж, мэдээ, мэдээлэл хулгайлж, оюуны өмчийн ноцтой  зөрчил гаргасан сайтуудтай хариуцлага тооцох, сэтгүүлч нарт хууль эрх зүйн  зөвлөгөө өгөх, сургалт явуулахаар шийдвэрлэжээ. 

Энэхүү сургалтад нь үнэ төлбөргүй бөгөөд  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

“Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр, баасан гаригт  16 цагаас  АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах  СИТИ их сургууль дээр болно.

Холбоо барих утас:  97111173
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.