Үнэт эдлэл хулгайлсан этгээдүүд айлаас дахин хулгай хийхээр төлөвлөж байжээ
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сар болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл онц их хэмжээний хохиролтой зохион байгуулалттайгаар үйлдсэн эл хулгайн гэмт хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.       
 
Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй “Х” нь БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн “Б”-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Цагдаа нар тэднээс хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг хураан авчээ. Хулгайлсан эд зүйлийн дотор 20 гаруй алтан бурхан, олон тооны мөнгөн аяга зэрэг байсан бөгөөд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Мөн Х, Б нар өөр хэд хэдэн айлаас хулгай хийхээр судалж байсан баримт шалгалтын явцад илэрсэн байна. 
 
Иймд иргэд өөрийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн нууц, эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн нийтийн хуудас, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.  Үүний зэрэгцээ гэрийнхээ хаалга цонхны бэхэлгээг сайжруулах, дохиолол, хамгаалалт байршуулах, Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.