Утааг бууруулахад жагсаал ямар үр дүнтэй вэ
Өнгөрсөн оны сүүлчээр утааны эсрэг аав, ээжүүд нэгдэж төрийн бус байгууллага байгуулан, төв талбай дээр жагсаал  зохион байгуулсан. Энэ үеэр жагсагчид  эрх баригчдад шаардлага хүргүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан юм. Тэгвэл “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ныхон энэ сарын 28-нд буюу ирэх бямба гарагт “Боож үхлээ” нэртэй жагсаалыг  зохион байгуулахаар болжээ.

Уг жагсаалд урлаг соёлынхон нэгдэж, урлагийн тоглолт хийх юм байна. Уг жагсаалдаа иргэдийг идэвхтэй оролцохыг тэд уриалж байна.  Мөн уг жагсаалд олон ААН байгууллага, иргэд дэмжлэг үзүүлж байгаа аж.

Тухайлбал жагсаалд хэрэглэгдэх 1000 ширхэг хар  өнгөтэй бөмбөлөг /агаарын шаар/-ийг нэгэн компанийнхан БНХАУ-д захиалгаар хийлгэн авчирч өгчээ. Нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулагдах уг жагсаал агаарын бохирдлыг бууруулахад ямар үр дүнтэй вэ хэмээн зарим иргэд асууж байна. Жагсаал зохион байгуулж үргүй зардал гаргаж байхаар бөмбөлөг хийлгэсэн мөнгөөрөө утаасаан болж,  эрүүл мэндээрээ хохирч байгаа хэдэн хүүхдэд эм, тариа аваад өгвөл  бодит туслалцаа болох биш үү хэмээн  сэтгэгдлээ илэрхийлэх хүн цөөнгүй байна. 

Эрх баригчид утаа гамшиг болсныг нэгэнт зөвшөөрч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тиймээс заавал утааг бууруул хэмээн шаардаж, жагсаал тэмцэл хийх нь тийм ч оновчтой алхам биш гэдгийг иргэд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Насан 2017-01-26 16:26:41
    Жагсаалд зориулж шаар Бээжингээс авчирсан гэсэн үүний оронд тэр мөнгөөр улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн бол дээр байсан хятадад хөрөнгө оруулалт ...
  • у 2017-01-25 15:18:42
    Жагсаал ямарч нэмэр болохгүй. Зохион байгуулагчид нь хэдэн төгрөгтэй болно.
  • Наран 2017-01-25 10:09:31
    шилжилт хөдөлгөөн хаалаа гээд олигтой үр дүн гарахгүй дээ. Харин сайн дурын эргүүл гаргаж мөнгө өгөөд шинээр яндан нэмэгдвэл мэдээлдэг болох хэрэгтэй байна.
  • Батаа 2017-01-25 08:43:33
    Зах зээлийн жаягаараа буюу өрх бүрээс утааны татвар ав энгэж л нүүдэл зогсоно утаа буурнаа
  • ннн 2017-01-25 07:55:39
    Боож үхэхээсээ өмнө амжиж жагсаалд оролц.
  • Гэрэлмаа 2017-01-25 07:52:31
    Жагсагчдыг дэмжиж байна Хүний амь нас, амьд явах баталгаа алга, Үндсэн хуулиар олгогдсоэ эрхтэй улс бид чинь Утааг олон жил ярьлаа,
  • Зүнжээ 2017-01-25 07:31:12
    Утаанд зарцуулах мөнгийг чи авчихсан байна, эргүүлж өг, цахилгааныг өдөр шөнөгүй үнэгүй болгоход зарцуулна гэсэн шаардлагыг авилгач болон оффшор нарт тавих
  • Jagsaaliin zorilgo 2017-01-25 07:28:35
    Utaag buuruulah yamar ajil tur zasgaar hiilgehee todorhoi bolgoj tuuniigee shaardaj jagsahgui bol hedhen darga utaag buuruulah nereer heden terbumtai bolno.
  • Zochin 2017-01-25 07:08:48
    Ur duntei.serdeggui maluudiin nuur tsaraigbolond ilchleh bolon shaardaj arga hemjee awahuulahad gol ach holbogdoltoi
  • Зочин 2017-01-25 06:39:52
    Харин ч жагсаалын үр дүнд л эрх баригчид худлаа ч гэсэн арга хэмжээ авч эхэлсэн биш үү, хүзүүгүй толгой хүртэл баахан худлаа хуцаа биздээ
  • ээж 2017-01-25 06:17:46
    Жагсах нь зөв. нийтийн анхаарлын төвд байж утааны эсрэг авах арга хэмжээг сайжруулна.
  • ger BURUUTAI 2017-01-25 06:15:31
    ger horoolol, orkanuud 20 jil utaj olon hunii amiig avsan. tedniig barij horihoor jags
    • lll 2017-01-25 06:45:42
      Ger horoolold amidraad, gal tuleed bgaag 100% ter humuus-n buruu gej bolohgui l dee. Bolomjtoi bol bugd l dulaan oron suutsand amidarmaar l bna shdee.
  • нүд хуурсан малууд 2017-01-25 06:10:53
    их тэнгэрийн хэдийг өдөр бүр ажилдаа явган алхуулж ирүүлбэл утааг мэдрэх байх даа.зам хааж олон ардыг хожигдуулж байх ямар албатай малууд бэ.
  • ББ 2017-01-25 05:45:25
    Байнга сануулж байх хэрэгтэй. Ер нь утаа бүрэн арилтал сар бүр жагсаж байх нь зөв шүү. Тэгж байж л үр дүнд хүрнэ.
  • Шагдарсүрэн 2017-01-25 05:40:53
    Түрүүн нэг жагссан чинь утаа эрс буурсан. Одоо дахиад нэг жагсчихвал бүр утаагүй болох байх оо.
  • ZOCHIN 2017-01-25 05:23:51
    ZYGEER L ERONXIILEGCHIIN SONGUUL-N DARAA ZOXIOGDOX TOMOOXON XEMJEENII BELTGEL AJIL BOLOV UU GEX XARDALT TORUULEED BAINA DAA ENE JAGSAALUUD CHIN
  • Отгоо 2017-01-25 05:13:32
    Хэлж ярьж
  • zochin 2017-01-25 05:13:05
    jagsaj temtseh mash zuv. ene sansar gej buunii nohoi yum daa. shaarnii munguur em taria av gehshig