Ардчилсан хувьсгалын анхдагчдийн гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болсон гэв
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг энэ долоо хоногийн даваа гарагт хуралдах байсан ч гишүүд орон нутагт ажиллаж байгаа шалтгаанаар хуралдаанаа хойшлуулаад байсан юм.

Тус нам өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа  Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар болон бусад асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Бүлгийн хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С. Эрдэнэ “ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах хүсэлт удаа дараа тавьж байсан юм. Гэвч тодорхой тоо баримт, мэдээлэл өгөлгүй байсаар өчигдөр /2017.01.24/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж ирсэн учир АН-ын бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд цаашид судлах шаардлагатай гэж үзлээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.  Энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаагийн гол шалтгаан нь улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаал давхар хаших боломж олгох асуудал юм. УИХ, НИТХ, ДИТХ, сум, хорооны ИНХ зэрэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн хуулийн зарчмаар байгуулагддаг. Тиймээс төрийн захиргааны ажил давхар эрхлүүлэх боломжийг хуулиар олгох нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна, иргэдийн Үндсэн хуулиар олгосон сонгох эрхэнд халдсан болчимгүй үйлдэл гэж үзээд  УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд завсарлага авахаар боллоо.

Түүнчлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмуудуудыг уг хуульд хамруулах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзлээ.  Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт, Хүний эрх, Эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж, анх удаа олон намын тогтолцоог бүрдүүлж, орчин цагийн парламентыг үүсгэн байгуулж, анхны Ардчилсан Үндсэн хуулиа батлах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдийн гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болжээ. 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь цар хүрээ, ач холбогдлоороо 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалаас дутахааргүй ач холбогдолтой байсан билээ. Гэвч энэхүү түүхэн хувьсгалд гар бие оролцсон ахмадуудаа Монголын төр 26 жил хайхралгүй явж ирлээ. Тиймээс шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавъяа зүтгэлийг бодитоор үнэлэх ажлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эхлүүлж байна.

Энэ ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээр ахлуулсан “Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, УИХ-д өргөн барих Ажлын хэсэг байгуулагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ta nariin hen ni ch hereggyi hogiin tant 2017-01-25 11:53:26
    yun gabya gej?Nobsoo!!!ta nariig sorond hiih l yldlee!!muusain luibarchid ardchilal nereer halhabchlagdsan jinhene deeremchid!
  • Иргэн 2017-01-25 11:33:32
    Сүүлийн 26 жил монголын уруудах доройтох, хүний мөс чанар муудах сүйрлийн үе байлаа. Тийм хүмүүсийн гавьяаг монгол төр биш, барууны эзэд нь үнэлэх байх.
  • Иргэн 2017-01-25 11:29:32
    Ёстой зөв. Ажлыг нь үнэлээд шоронд хий, хариуцлага тооц.
  • Aa 2017-01-25 10:01:49
    Энэ балай бодолоо орхиоч.тухайн цаг үёд олон улсийн байдал.нийгэмийн хүлээлт байсан юм.бид би гэдгээ болиочээ.ард түмэн өөрчлөлтийг өөрсдөө хийсэн.бүү өмчил.
  • мнгл 2017-01-25 09:47:14
    тэд хагартлаа баяжлаа, бүгд төрийн дээд шагнал хүртлээ, бүгд төрийн өндөр албан тушаал хашлаа монгол орныг хангалттай самарлаа тэгээд одоо бас юу хүсээд байгаам...
  • Иргэн 2017-01-25 08:37:44
    Хувьсгал биш энэ нийгэм зөнгөөрөө энэ урсгал руу хүссэн ч эс хүссэн ч орох л бсан юм. Соц орнуудад ийм өөрчлөн блалт явагдсан. Энэ толгой ингэн гэж юу байхав.
  • irgen 2017-01-25 07:44:10
    Ene hun ene namd icheh zuil yuch uldeegui
  • ИРГЭН 2017-01-25 06:45:29
    ЭНЭ ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ИЧИЖ ҮХЭХ ШАХАХ ЮМ. БҮҮ ҮЗЭГД ГЭЖ. МОНГОЛЫН 100 ЖИЛ БҮТЭЭСНИЙГ ӨМЧ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХАМАГ ӨНГӨТЭЙ, ҮНЭТЭЙ БҮХНИЙГ ЦУСАЛЧИХААД ЦАДАХГҮЙЯА?..
  • зочин 2017-01-25 06:24:15
    Өмнөх нийгэмд хүн алсан болон сансарт ниссэн хүнд баатар цол өгдөг байсан, Бат үүлд баатар цол өгсөн, та нарыг сонгож төр бариулсан өөр яалгах гээд байгаа юм
  • огиудас хүрч байна 2017-01-25 06:16:17
    зайлаа юун аалзнууд вэ
  • Bi bn 2017-01-25 06:10:42
    Ednuus ene huvisgaliin nereer 30 ajil huviin ahiu amidral saijruullaa.
  • өвгөн 2017-01-25 05:54:48
    энэ улсын төлөө эрчүүд амиа алдаж байдаг нь иргэн эр хүмүүний жам, ааваа тэжээчихээд би чамайг тэжээдэг гэх юм бол уу, би тэгвэл хүүгээ гэх үү, гадных гэх үү
  • хувьсгал  2017-01-25 05:53:34
    Төрөөр гавъяа үнэлүүлэх гэж хийсэн үйл ажиллагаа биш нийгэм ээ өөрчлөх гэж хийсэн тэмцэл гэж ойлгодог. Хувьсгалчид нураадаг бүтээн байгуулдаггүй гэдэг.
  • Зочин 2017-01-25 05:34:16
    с.Эрдэний үнэн нүүр царайг илчлэх аавын хүү хэн бол???
  • BALAI ERDENE-D ! 2017-01-25 05:29:24
    SANJAASURENGIIN ZORIG-T MONGOL ULSYN BAATAR TSOL NEXEN OLGOX TUXAI AM N EVLEXGUI XUMUUS UURIINXOO TULUU YAMAR AIMSHIGGYI DUUGARNA VE ???