М.Батчимэг: АН-ын даргын сонгууль шударга явагдана гэдэгт эргэлзэж байна
 УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй Ардчилсан намын гишүүд  олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэр намын дарга асан З.Энхболдыг  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо намын гишүүдийг хагаралдуулах зүйл ярьсан хэмээн буруутгалаа. З.Энхболд  тус нэвтрүүлгийн үеэр АН-ын даргаар зөвхөн УИХ-ын гишүүн хүнийг сонгоорой хэмээн ярьжээ.

Ингэхдээ Нэр дэвшигч Л.Гантөмөрийн нэрийг татан шаардлагатай гэдэг мэдэгдэл хийсэн. Сонгуулийн хороо энэ арга хэмжээг хэрэгжүүл гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж даалгавар өгөх жишээтэй. Намын дарга хүн өөрийнх нь ажлыг залгамжлах сонгуульд өрсөлдөж байгаа гишүүдээ алагчилж, телевизээр ухуулга хийж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл гэж АН-ын гишүүн бид үзэж байна. Хараат бус ажиллах учиртай АН-ын даргын сонгуулийн хороонд нөлөөллөө. Ийм учраас би З.Энхболд даргыг энэ үйлдлийнхээ төлөө нийт гишүүдээсээ өнөөдрийн дотор уучлал хүсэх ёстой гэж үзэж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч уучлал хүсэхгүй бол бид маргаашаас эхлээд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн М.Батчимэг ярьлаа. 

Тэрбээр үргэлжлүүлэн намын гишүүдийн бүртгэлийн үйл ажиллагаа нэг талыг барьж, ойлгомжгүй явж ирлээ. Гишүүдийг бүртгэх ажлын хэсэг туйлын хангалтгүй ажиллаж байгаа. Ийм учраас таван нэр дэвшигч хамтарч хуралдаад, өөрсдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан бүртгэлийг шударга явуулъя гэдэг санал тавьсан. Уг нь саналыг хүлээн авч шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхийг хүссэнгүй. З.Энхболд даргын Шонхор фракцийн хүмүүс бүх бүртгэлийг зохион байгуулж байна. Хан-Уул дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод намын гишүүдийг бүртгэхгүй байна. Намын даргаа гишүүдээрээ сонгуулна гэчихээд хайрцагласан хэсэгтээ нэмж хүн бүртгэхгүй байна. Бүртгэл хаалттай болсон учраас АН-ын даргын сонгуулийн үр дүнд шударга гарч чадах эсэхэд эргэлзэж эхэллээ. 

АН-ын даргад нэр дэвшигч таван хүн 21 аймаг, есөн дүүргээр явж намын гишүүдтэйгээ уулзаж байгаа. Гэтэл уулзалтад заалны багтаамжаас шалтгаалаад нэг уулзалтад 300-500 гишүүн л оролцож байна. Үндсэндээ АН-ын нийт гишүүдийн 10-аас илүү хувь нь мэдээлэл огт авч чадахгүй байна. Хэн ямар мөрийн хөтөлбөртэй, юу ярьж оролцож байгааг тэд мэдэхгүй байна. АН-ын даргын сунгааны журмаар уулзалтыг шууд дамжуулахыг хориглосон учраас мэдээлэлгүй байгаа. АН-ын VI их хурлаас гаргасан журмаар нэгдүгээр сарын 28-нд таван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулах ёстой. Гэтэл Шонхор фракциас бүрдсэн АН-ын даргын сонгуулийн хороо өчигдөр дотооддоо санал хураалгаад, мэтгэлцээнийг болиулсан байна. Намын Их хурлаас баталсан журмын заалтыг хэдхэн хүн хуралдаад өөрчиллөө. АН-ыг нээлттэй нам болгохын тулд бид шинэчлэлийг эхлүүлж байгаа. Намын гишүүд мэдээллийг нээлттэй авч байж сонголтоо чөлөөтэй хийх боломжтой. Гэтэл нэг фракциас бүрдсэн сонгуулийн хороо, бүртгэлийн ажлын хэсэг боломжтой бүх хэлбэрээр мэдээллийг хааж байна. Энэ нь Ардчилсан намын одоогийн удирдлагаас гаргаж байгаа хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Тийм учраас мэтгэлцээнийг явуулахыг шаардаж байна" гэлээ.

Дашрамд дуулгахад, Ардчилсан намын даргыг сонгох сонгууль энэ сарын 29-нд болно. АН-ын даргын сонгуульд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөж байгаа. Тэдний хэн намын дарга болох нь саналын эрхтэй бүх гишүүдийн саналаар шийдэгдэх учиртай. Дээрх нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ хийх уулзалтаа дуусгаад байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyn 2017-01-26 06:44:34
    yostoi nogoo ats gedeg l boloh bh daa
    202.179.29.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga 2017-01-25 13:19:26
    Ene Batchimeg chini bas zugeergui bololtoi?! Z.Enhbold songuuli zohion baiguulah horoonii erh medliin asuudal gej heleh shig bolson!
    203.169.50.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 09:20:22
    Гэр бүлээ дарамтлагч Эрдэнэ, задгай цагаан Алтантуяа, шезо Батзандан, мүүний Гантөмөр, Азийн чоно Эрдэнэбат ёстой таарсан таар шуудайнууд сумаа харвах байлгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-25 07:58:00
    Хятадын тагнуулч авгай болимоор юм.
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 04:32:01
    Одоо наад Зи-гийн өгсөн нум сумаар харилцан бие биенээ харвах л үлдэж байна даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-01-25 04:27:34
    120-130 мянган хүнээс энэ хулгайч алуурчидаас өөр хүмүүс олдсонгү юү
    202.131.247.170
    Мэдэгдсэн Хариулах