2016 онд гадаад худалдаа 2.3 хувиар буурчээ
Монголбанкнаас гадаад худалдааны тоймоо танилцууллаа. 2016 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурч 8275.3 сая ам.долларт хүрчээ.

Үүнд, экспорт 5.3 хувиар буюу 248.1 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 11.6 хувиар буюу 439.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1559.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 687.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

2016 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр импорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 236 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 204 сая ам.доллараар тус тус буурчээ.

Тухайлбал, хэрэглээний бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ, үнэ нэмэгдсэнээс шалтгаалан уг бүлгийн импорт 57.7 сая ам.доллараар өсчээ. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 20 хувиар буурсан нь уг бүлгийн импортын тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна. Харин нефтийн бүтээгдэхүүний импорт 25 хувиар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн үргэлжлэн буурч байсан хэдий ч 2016 оны 11 дүгээр сарын байдлаар тонн тутамд 546.1 ам.долларт хүрч 3 сар дараалан өсөөд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.