Цалин бууруулж 980,1 сая төгрөгийн хэмнэлт гаргана гэв
Засгийн  газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” тусгасан. Уг тэмдэглэлд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон удирдлагуудын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн нэг сарын 5-10 сая төгрөгний цалин хөлсний хэмжээг 30 хувиар бууруулахаар заасны дагуу энэ шатлалд хамрагдах цалинтай 13 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын цалинг бууруулж 2016 онд 362,7сая төгрөг, 2017 онд 980,1 сая төгрөгийн хэмнэлт гаргах юм.

Мөн өрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зардлыг багасгах тухай УИХ-аас гаргасан 2016 оны 69 дүгээр тогтоолын дагуу  2017 онд шинээр худалдан авах машин техник, компьютер, тавилга, конторын засвар, бусад хэрэглээний зардлыг танаж 8,5 тэрбум төгрөгөөр хэмнэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан байна. Үүнээс барилга байгууламжийн их засвар 6,02 тэрбум төгрөг, шинээр автомашин худалдан авах болон түүний засвар үйлчилгээнд 1,4 тэрбум төгрөг, компьютер техник хэрэгсэл авахад 545 сая төгрөг, тавилга, эд хогшил авахад 556 сая төгрөгийг хэмнэсэн байна.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine