“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
Хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдах тов гарсан байна.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
- Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
 
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай.
 
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
- Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл;
- “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чека 2017-01-25 07:37:47
    Эд нар хаад ноёд юм уу хаашаа юм
    59.153.87.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochn 2017-01-25 06:20:05
    delhiid hentii nuruu gej temdeglegdsen shu de. hentii uul gej baihgui shu de. ene teneguud yu hiih geed baigaa yum be. naad asuudlaa dariu zogsoo
    103.10.23.157
    Мэдэгдсэн Хариулах
  • uulaar n bish 2017-01-25 04:52:52
    Bogd uuliin Tsetsee gunii orgil gedeg shig Xan xentiin nuruunii Burhan xaldun orgil gej nerleh bolj bgaa gesenshuu
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 04:30:56
    Новшнууд . Бурхан халдун нурууны Бурхан халдун уул гэх нь үү. Ямар сонсогдож байна. Нэрээр хөөцөлдөхөөс өөр ажил хийж чадахгүй ээ. Та нар
    103.11.193.202
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-01-25 04:22:06
    НЭР СОЛИХООС ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ ЮМ УУ
    202.131.247.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 03:19:55
    Нэртэйгээр нь Элбэгдорж Ренчино гээд нэрлэчих, муу хүзүүгүй толгой уул усны нэрээр оролдож байж үхэх нь дутаждээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-25 03:19:27
    Энэ асуудлыг хэлэлцэхээр шийдвэл Улсын Их Хурал, Засгийн газар ямар "ухаантай" байгууллагууд болохоо л харуулах байх.
    203.91.112.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-25 03:15:26
    Бурхан халдан уул бол Хэнтий нурууныхаа нэг уул биш үү
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-25 02:58:17
    Уламжилж тогтсон газар усны нэрийг Засгийн газрын тогтоолоор өөрчлөөд байдгаа болимоор юм. Өөр хийх ажил олдохгүй байгаа юм байх даа. Энэ бол ажил биш
    202.9.43.155
    Мэдэгдсэн Хариулах