УИХ-аас илүү эрх мэдэлтэй 5000 хүний гарын үсэг
УИХ энэ долоо хоногт Иргэний эрхийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан юм.

Иргэдээс төрөөс шийдвэр гаргахад шууд оролцох эрх Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д олгогдсон байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизмыг хуулиар тусгайлан зохицуулаагүйн улмаас хэрэгжих боломжгүй өнөөдрийг хүрчихээд байгаад судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Учир нь энэхүү хуульд зааснаар ард нийтийн санал асуулгыг санаачлах эрхийг зөвхөн хууль санаачлах эрх бүхий төрийн гурван байгууллага, албан тушаалтанд олгосон байгаа билээ.

Тэгэхээр энэ хуулийг баталснаар Үндсэн хуульд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчим биелэлээ олж эхэлнэ гэсэн үг юм. Нэг үгээр эдгээр зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх тодорхой механизмуудыг нэмж өгч байна гэсэн үг.

Хууль санаачлагчийн зүгээс хуулийн төслийн талаар  “Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, Улсын Их Хурлын болон өөрийн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах нарийн тодорхойлсон механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан байна. Нөгөө талаар энэхүү боломжийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтууд буюу мэдээллийн хүртээмжтэй ба бодитой байдал, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, хяналттай байдал болон иргэд өөрсдөө асуудалд шүүн тунгааж оролцож болохуйц цаг хугацааны боломжит нөхцөл, иргэдээс санал асуулга явуулахаар санаачлах хүрээ хязгаар механизмуудыг тусгасан” гэсэн  юм.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар тулгамдсан хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэх нь.

Тодруулбал, Иргэд өргөн барьсан төслийг нь яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үздэг, харин хууль тогтоогчид чухал биш гэж үздэг. Энэ тохиолдолд иргэд тухайн асуудлаар 5000 хүний гарын үсэг цуглуулаад УИХ-аар хэлэлцүүлэхээр албадах боломжтой болно гэсэн үг. Үндсэн шаардлага нь 5000 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой, тэр гарын үсэг яаж цуглуулах вэ гэдгийг ч хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ.

Ингэснээр УИХ-аас Иргэний эрхийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл батлагдсан нөхцөлд иргэдийн ардчилалд итгэх итгэл сэргэнэ гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар асуудлыг шийдүүлэхийн тулд заавал жагсаж, лобби хийж, эсвэл авлигын арга замаар шийдэх гэж, хүчирхийллийн аргаар тэмцэж, шийдэх шаардлагагүй болж байгаа тухай хууль санаачилсан ажлын хэсгийнхэн дуулгаж байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuugii 2017-01-25 03:24:33
    Unuudur ene tiim chuhal uu. Yaduurlliin talaar yarih yostoi bus uu.
  • Zochin 2017-01-25 02:54:11
    Zavkharsan zavaarsan yum khiij baikhiin. Zygeer l naad gishyydee khariutslaga khyleelgedeg togtoltsoo bii bolgooch.