Чөлөөтийнхөн Дэлхийн Цомын төлөө тэмцээнд уригджээ
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.

Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцох юм байна.

Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх аж.  

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөх тэнгэр 2017-01-25 08:09:45
    Нэгнээ дэмжиж урам хайрладаг Монгол ёсоо алдмаруудаа амаа тат. Монголчууд бид спортын ямарч төрлөөр дэлхийд алдраа мандуулж чадах тэнгэрээс заяатай ард түмэн юм...
  • zochin 2017-01-25 07:23:38
    manaih cholootoor butehgui ee
  • ... 2017-01-25 05:29:02
    ene temtseend amjilt garahgui bh oo heruul temtseltei yum hezee buteltei bailaa
  • зочин 2017-01-25 03:30:36
    МЧБХ хэрэлдэж байтал хугацаа нь ойртож байгаа юм байна даа