Цагаан сараар 25-30 тэрбум төгрөгийг бэлгэнд зориулж, гадагш гаргадаг
Сүүлийн жилүүдэд цагаан сарын бэлгийг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй шампунь, оймс, чихэр шоколад зэрэг хятадын чанар муутай бараагаар өгдөг болоод байгаа. Энэ нь нэг талдаа үнийн хөөрөгдлийг дэмжсэн эсвэл урд хөршийн чанаргүй бараанд ард иргэд хордож хохирсоор нэлээд олон жилийг өнгөрүүллээ. 

Тэгвэл энэ жил цагаан сараар  үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг “Шинэ Монгол бэлэг” ТББ-аас уриалж мэдээлэл хийлээ.  Монгол улс дунджаар 816 мянган өрхтэй. Тус ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг болж байгаа гэсэн үг. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хэмээн тус байгууллагын тэргүүн М.Дорждагва хэллээ.
 
Тэрбээр, “Одоогоор дотоодын 30 орчим аж ахуйн нэгж манай төсөлтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд “VTV” телевиз, мэдээлийн 20 гаруй цахим хуудас бидэнтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн. Ирэх сарын 01-нээс 1900-2424 дугаарын утсаар бүх төрлийн бэлгийн захиалга авч, үнэгүй хүргэж өгөх юм. Бэлгийн үнэ 2000 төгрөгөөс эхэлж байна. Үндэсний баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг  нийт ард иргэдэд уриалж байна” гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-26 03:12:09
    заавал бэлэг гэж тэнэгтэхээ л болих хэрэгтэйштээ хужаагийн хогны оронд мөнгө эсвэл үндэсний гээд байгаа юмнуудаа хямд заралдаа нээг их үнэтэй шүү дээ ядаж бас
  • bi 2017-01-26 02:48:46
    Эдийн засгийг ийм үед биенээ дэмжье.Дотоодын бүтээгдэхүүн үнэтэй байдаг гээд хүмүүс хятадын хог түүгээд байгаа шүү.Үнийг боломжтой,бас олон төрлөөр нь гаргаарай...
  • zochin 2017-01-25 13:00:43
    demjizgeeyeee!!!!
  • zochin 2017-01-25 06:21:47
    neer ene chuhal asuudal shu. bugdeeree beleg ogvol undesnii uildverlee demjiye esvel shuud togrog ogyo