Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал Шангри-Ла зочид буудалд болно. 

10:00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт Туушин зочид буудалд болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд болох тус арга хэмжээнд  УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэлнэ.

10:00 цагт: Монгол Улсын зөвлөх багш зэргийг авах болзол хангасан багш нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах, зөвлөлдөх уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулна.

11:00 цагт: "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Авлигын индексийг зарлана. Энэ арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Арбитрын тухай хууль болон түүний дагалдах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлнэ. Хаана: Төрийн ордон, 203 тоот өрөө

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Багануур дүүрэгт баригдах олон улсын “Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг НЗДТГ-аас зогсоосон асуудлаар “Эе эв” хүүхдийн хөгжлийн төлөө сангаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын даалин урлалыг Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн Монголын уран хатгамалчид, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төвөөс хамтран зохион байгуулах “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-25 01:54:39
    Оймс Баасанхүүгийн мэдрэлийг шалгадаг газар байна уу, Жавхлан, Батзандан нарыг ч шар хаданд үзүүлэхэд гэмгүй л байх