Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ

Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн болдог болсон. Тавантолгойн орд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гээд олон нийтийн анхаарлыг татсан асуудалд МАН эрх баригч намын хувьд шийдвэр гаргах учиртай. Тэдний чухам ямар шийдвэр гаргахаас олон нийтийн эрх ашигтай холбоотой дээрх асууудлуудын хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс 2016 оны сонгуулийн дүнгээр хэт олон суудал авсан МАН-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж бүлгийн хурал дээрээ ширүүхэн үзэлцэх болсон юм. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “мөнхийн” эсрэг байр суурьтай. Тэрээр өчигдөр ч бас хэвлэлийн бага хурал хийсэн.
 
Мөн 2016 оны нэгдүгээр сарын 12-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураасан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжвэл Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болно гэсэн мэдээлэл байсан юм. Гишүүдийн саналыг хураахад 53 гишуүний 19 нь зөвшөөрч, 34 нь татгалзсан. Өөрөөр хэлбэл, О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нарын 19 гишүүн Олон улсын гэрээний тухай хуулийг хэлэлцэх нь зөв гэж кнопоо дарсан юм.
 
Тэгвэл үүний дараа болсон УИХ дахь МАН-ын булгийн хурал дээр дээрх 19-ийн хоёр ч гишүүн нь “...Намайг байгаагүй атал кнопыг маань дарсан байна” гэсэн гомдлыг гаргажээ. Энэ мэтчилэнгийн том асуудал тойрсон хэл ам эрх баригч намын бүлэгт тасралтгүй гарч байгаа ажээ.
 
Хамгийн сүүлд, уржигдар болсон хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир бүлгийнхээ гишүүдийг цочтол “мэдэгдэл” хийсэн тухай Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэцгээж байна. Тэрээр “...Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя. Зардал, мөнгөө босго гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэж мэдэгдсэн байна.
 
Л.Элдэв-Очирын энэхүү гэнэтийн үгэнд цочирдсон гишүүд нь “...Хэн тэгсэн, ямар гишүүд тан дээр орсон юм. Нэрийг нь хэл” хэмээн шаардсан аж. Харин мань гишүүн нэлээд сууж байснаа “...Манай намын гишүүд биш” гэжээ. Гишүүд “...Тэгвэл АН-ын гишүүд гэсэн үг үү?” гэж, харин Л.Элдэв-Очир гишүүн өөр элдвийн тайлбар хэлээгүй байна. Харин МАН-ын бүлгийн зарим гишүүн “...Энэ тухай гишүүд амаа хамхиарай. Бүлэг дээрээ ийм юм яриад сууж байна гээд задрах юм бол нам муухай харагдана” гэж анхааруулжээ. Бусад нь үүнийг дэмжсэн байна.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2017-01-26 01:00:02
    Nymdorjiin huugin biznes suireedl bga ym bna tegeed mani buus guigeed bga ym bna l da erdenet
  • зочин 2017-01-25 07:09:39
    УИХ-ын гишүүдийг би ямар их ухаантай хүмүүс байдаг бол гэж боддог байсан сүүлдээ ч адгийн тэнэг шаарууд байдаг юм байна гэж боддог болсон шүү хө
  • Erdenet 2017-01-25 04:31:06
    Харин ч, овоо шударга үзье, гээд байгаа юм биш үү!
  • монгол 2017-01-25 04:24:56
    ПРОЛЕТАРИЙН ЗЭВСЭГ - ЧУЛУУ
  • Хүннү  2017-01-25 03:48:30
    Энэ МCS н шунал барагдахгүй юмаа.
  • ... 2017-01-25 03:38:26
    Энэ тухай гишүүд амаа хамхиарай. Бүлэг дээрээ ийм юм яриад сууж байна гээд задрах юм бол нам муухай харагдана” гэж анхааруулжээ ,,, гэчихээд ярьсан л байна да...
  • 33333 2017-01-25 03:06:28
    Мөнгө олцгоё http://bit.ly/2jGOY5d
  • иргэн 2017-01-25 02:58:36
    Таван толгойг урагшлуулья, явуулья, хөдөлгөе гэдэг нь урд зүгийнхэнд өгье гэсэн утгатай бөлгөө. Тэртээ тэргүй ажлаа хийгээд өрөө төлөөд амжиллтай яваа юм биш ү...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-25 02:52:26
    Үүнд чинь хүн цочоод байх юу байх вэ дээ, ямар манай хүүхэд Эрдэнэт юм өндөр үнээр шахах гэсэн юм, хоёулаа шаааая гэж байгаа биш, үгүй гэсэн бол тэгээд л болоо ...
  • Zochin 2017-01-25 02:42:21
    Dokhiuraar khuduldug khymyys bii bolgokh geseer bgd ene nam byyr eljirch duuslaa. IIm l bolood bgaa yum daa. AN bishee MAN-iikhan uursduu l tegj yavaa shyy dee....
  • ZOCHIN  2017-01-25 02:34:24
    BI BODDOGIIN.IH HURLIIN GISHUUD TOM ASUUDALIIG SHIIDEHDEE HEN NADAD IH MONGO OGNOV TEREND SANALAA AVILGALAAR OGDOG BAIH.TEDEND EH ORON ARD I...
  • УИХ 2017-01-25 02:32:26
    ХҮН ЦОЧТОЛ ЭВГҮЙ Л ХЭЛД ОРДЫМ БАЙНА ДАА. ... ӨР НЬ ДОХИОНЫ ХЭЛ СУРЧИХМААР ХЭД ХЭДЭН ГИШҮҮН БИЙ ШҮҮ. БАРАГ Л ЯРЬДАГГҮЙ
  • 1 2017-01-25 01:59:01
    Eh oron, tusgaar togtnoloo hen zarahad belen baina gedgiig bugd hartsgaa.
  • зочин 2017-01-25 01:56:04
    Хүн цочоод байх юу байна, бизнесмен хүн том төслөө урагшлуулья, битгий улс төржөөд бай л гэсэн байна шүүдээ
    • Zochin 2017-01-25 02:43:12
      Yavaad, khudluud bgaa ajliig uragshluulna gej yu kheleed bdg yum boloo. Urd khurshduu ugii l geed bgaa yum baikhdaa.