УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хуулийнхан “ОНИЛЖЭЭ”

-Хөгжлийн банкны санхүүгийн баримтад УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар “Монроуд” ХХК-ийн нэр дээр зээл авсан гэдэг нь бичигдэн үлджээ-
 
Хөгжлийн банктай холбоотой асуудлыг АТГ, ЦЕГ, ЭЦГ болон хууль хяналтын бусад байгууллагынхан хүч хавсран шалгаж эхэлсэн. АТГ-аас тус, банкны зарцуулалтыг шалгах явцад одоо ч “но-той”, “ноцтой” баримтууд ил болж хуулийн бусад байгууллага руугаа шилжүүлчихээд буй билээ. Мөн эдгээр байгууллагууд шалгахаас гадна УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн ч тус банктай холбоотой олон баримтыг ил болгож дотоод аудитын байгууллагаар ч хянуулж байгаа билээ.
 
Үндсэндээ Хөгжлийн банкыг өнгөрсөн хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дангаараа шалгаж байсан бол энэ удаа хуулийнхан хүчээ нэгтгэн шалгаж байгаа нь бидний мэдэхгүй олон тэрбум төгрөгийн асуудал босч ирэхээр болчихлоо. Юутай ч УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкнаас 1.8 тэрбум төгрөгийн ажил авсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэн түрүүнд шалгах ёстой гэсэн саналыг өгөөд байгаа аж.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫХАН ЗУРГААН ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР 2000-ААД ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

 
Ийн хэлэхийн учир нь 2015 оны долоодугаарсард Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн хуулийнхан хэлж байсан.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингэхдээ нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж тус компанид шилжүүлэн өгчээ.
 
Тухайн үед Б.Гарамгайбаатар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас энэ ажлыг түүний тусламжтайгаар “Монроуд” компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй гэж хуулийнхан хардаж байгаа юм. Тиймээс дээрх асуудал нь сэжиг бүхий үйлдэл байсан учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон дээрх төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг хариуцан ажилласан нэр бүхий албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат олон нийтэд мэдээлж байсан.
 
Тодруулбал, дээрх замын ажлыг анх 2008 онд БНХАУ-ын “Зам барилгын II анги” гүйцэтгэхээр тендерт шалгарч ажлаа эхлээд байсан аж. Тухайн үед замын төсөвт өртгийг 20 тэрбум төгрөг байхаар гэрээ байгуулжээ. Ингээд тус компани замын ажлын 38 хувийг зассаны дараа тодорхой шалтгааны улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан аж.
 
Ингээд тухайн ажлыг цааш нь үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ-аар хэлэлцээд 2012 оны төсөвт суулгажээ. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Халзан бүргэдэй- Солонготын даваа” чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулжээ.
 
Уг шалгаруулалтад “Монроуд” компани 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтой тухайгаа мэдэгдсэн аж. Ингээд тэдний ирүүлсэн тендерийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтийг авч “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон аж.
 
Ямартай ч тухайн үед болсон асуудал гэвэл ердөө л дээрх үйл явдлууд. Хамгийн гол нь тухайн үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан учраас түүнийг албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэх болсон энэ аж. Ямартай ч 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгг буруутган тус компанийн удирдлагуудыг шалгаж эхлээд байсан ч асуудал намжиж байсан юм.
 

Б.ГАРАМГАЙБААТАРЫН ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ЭЦЭСЛЭН ТОГТООЖ ЧАДАХ БОЛОВ УУ

 
Үүсээд буй нөхцөл байдлыг тухайн үед Б.Гарамгайбаатар үгүйсгэж байсан ч үүний худал эсэхийг нотлох цаг улам ойртсоор байгаа юм. Тиймээс бидний бичсэн дээрх мэдээллийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид уг асуудлыг дахин шалгаж тухайн үеийн УИХ-аар орж байсан бичиг баримт болон ямар үндэслэлээр замын өртөг нэмэгдсэн. Үнэхээр энэ асуудалд Б.Гарамгайбаатар эрх мэдэл, албан тушаалаа ашигласан эсэх зэргийг тогтоосны дараа түүнээс байцаалт авахаар зэхэж буй ажээ.
 
Бас нэгэн баримт нь “Монроуд” ХХК нь “Атар Өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км автозамыг засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээ хийсэн аж. Гэтэл зураг төслөө гаргасны дараа шинэчлэгдсэн санхүүжилтээр 1 тэрбум 850 сая 550 мянган төгрөгт хүргэжээ. Угтаа бол анх 440 сая төгрөгөөр гэрээ хийсэн мөртлөө ганцхан км замыг гэнэт 1 тэрбум 850 сая төгрөгөөр барьсан нь төсөвт өртгөө гурав дахин нэмэгдүүлэн бас нэг асуудлыг бий болгожээ.
 
Ямартай ч дээрх ажлыг “Монроуд” ХХК-ийн нэр дээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаар авсан гэдгийг Хөгжлийн банкны санхүүгийн баримтад нотлох бичиг үлдсэн аж. Хуулийнхны анхаарлын хамгийн ихээр татаж буй төсөл нь “Гудамж” төсөл. Хэдийгээр өдгөө олон зам, уулзвар баригдсан ч гэлээ эдгээрийн анхны төсөвт өртөг нь хэд байсан. Явц дундаа хэрхэн яаж мөнгөн дүн өссөн гээд тус төслийн хүрээнд хийгдсэн олон гудамжтай холбоотой ажлыг ч шалгаж эхлээд байгаа аж.
 
Өнгөрсөн хугацаанд улиг болтлоо яригдсан Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан зэрэг асуудал нь Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдлагуудтай шууд утгаараа холбогдож буй ажээ. Тиймээс л хуулийнхан өнгөрсөн хугацаанд Н.Батбаяр, Б.Мөнхбат нарыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэгвэл эдгээрийн аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг тогтоох нь цаг хугацааны асуудал болчихлоо.
 
Угтаа бол шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар төрийн мөнгөөр тоглочихжээ гэдэг хөдлөшгүй баримтыг Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн гаргаад тавьчихсан. Тиймээс тус банктай холбоотой асуудлыг нэг мөр шалгаж эцэслэхээр болсон нь олон ч хүнийг хэрэгт татах нөхцөлийг бий болгожээ.


Өглөөний сонин
С.Уул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-06 15:40:26
    Мэдээж ш дээ албан тушаалаа урвуулан ашигласан нь.хэний ч нүдэн др илт шоронд нь хатааж шонд нь дүүжил
  • Mun ch omgolon uvgun bj bilee. Gundalai 2017-02-21 10:47:43
    Mun ch omgolon uvgun bj bilee. Gundalai shig suraggui alga boloh boltugai.
  • МАНгарууд 2017-01-25 08:55:41
    Тэр замаар чинь ажилдаа явах гэж хэдэнцаг бөглөрдөг байсан. МАН-ыхан шиг юу ч хийлгүй идэж ууж албан тушаал наймаалалцаж ард түмнээ ядууруулж байхн нь зөв үү
  • irgen 2017-01-25 07:59:49
    Hulgaichduun hurungiig n huraagaad, 2 gariig n tasdah heregtei.
  • зөвшүү 2017-01-25 06:45:06
    Хуулийнхан минээ тохирох ял шийтгэлийг нь оноож хайрла, тэгэхгүй бол хойч үе нь ингэж болдогийн байна гээд идэж уугаад байна ш дээ
  • Bataa 2017-01-25 05:30:06
    Энэг цагаан толгойтой хегшин ингээд идчихээр энэ улс еренд оролгуй яахав дээ.
  • ирэн 2017-01-25 04:42:59
    Хэнтийн төвөөс баруун тийш Гарамгайбаатарын зам гээд 77 нөхөөс байдагсан одоо хэвээрээ болов уу
  • Зочин 2017-01-25 04:31:29
    38%-ийн гүйцэтгэлтэй замын ажлыг 0-оос шинээр эхлэх гэж байгаа гээд хийсэн ажлын мөнгийг дахин гаргуулж авдаг. Ийм ялзарсан луйварчинаар төр түшүүлж байж дээ.
  • зочин 2017-01-25 04:00:39
    Том луйварчдын нэг яах аргагүй мөн шүү, хурдан шалгаж эдний идсэн мөнгийг хурааж авч хямралаас гарцгаая
  • ... 2017-01-25 03:57:31
    unen muniig ni olood zuv shiidver gargaad tohiroh shiitgeliig ni l ugchih tegeed l boloo
  • МАН сайн ажиллаж бна 2017-01-25 03:38:28
    Хийвэл бүү ай айвал бүү хий гэж. Маш сайн ажиллаж улсын хөрөнгө мөнгийг завшсан АН-н луйварчдыг ясыг нь цайтал шийтгэж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү яг Х...
  • иргэн 2017-01-25 03:23:00
    хуулийн хүрээнд л шудрага шийдчих тэгээд л боллоо, идсэн бол түүнийг гарга, энэ шудрага төрийн явдэл болно шүү
  • ЗОЧИН 2017-01-25 02:59:38
    энэ хүн чинь аймаар ярьдаг хүн байсан да. Энэ муухай луйвраа дарах л гэж орилоод байсан юм байна шүү Монголд хууль гэж байдаг бол үнэн зөвөөр нь гаргах хэрэгтэй...
  • Бариач 2017-01-25 02:30:07
    Мөнхийн энэ суудалдаа байх юм шиг овоо омогтой байсан нөхөр дөө. Одоо харин сайн шалгаад мөнхийн шоронд нь хатаах хэрэгтэй. Арай дэндүү идэж арай дэндүү омголон...
  • Зочин 2017-01-25 01:52:12
    УИХ-д байхдаа мөн ч омогтой нөхөр байсан одоо ханд нь дарагдсан болов уу яасан бол
  • зочин 2017-01-25 01:23:31
    Маш зөв байгаа онилжээ. Онох эсэх нь бүү мэд