“Мөнхжин-Од”-ыг хуурамч архи  үйлдвэрлэсэн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ
Энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт таван иргэн  хуурамч архинд хордож нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, нас барсан иргэдийн цогцсонд шинжилгээ хийсэн билээ. Ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийж, нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн болохыг хэлсэн. Өөрөөр хэлбэл нас барсан иргэд хуурамч архинаас бус метилийн спиртээс болж хордсон байж болзошгүй юм байна. Хараахан шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа гэдгийг тэд хэлсэн юм.

Харин хэргийн газар дээрээс “Мөнхжин-Од” хэмээх үйлдвэрийн “Найрсаг” гэх архины шил олдсон тул тус үйлдвэрт  албаныхан шалгалт хийж эхэлсэн билээ.

Тэгвэл энэ үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн болохыг ажлын хэсгийхэн мэдээлсэн. Тухайлбал иргэд хордсон байж болзошгүй “Мөнхжин-Од”  үйлдвэрт шалгалт хийхэд, архины хувьд хатуулаг чанар нь бага байсан аж. Гэхдээ энэ нь хүнийг үхэлд хүргэх хэмжээний зөрчил биш  гэдгийг  мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Харин технологийн хувьд  архины үйлдвэр дээр хоёр янзын архины шилний таг байжээ. Үүнийгээ өөрсдөө тайлбарлахдаа манай архийг хуурамчаар үйлдвэрлэж байгаагаас болсон гэж байгаа бол албаныхан өөрсдөө хуурамчаар архи үйлдвэрлэж байж магадгүй хэмээн хардаж, энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулаад эхэлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шалга 2017-01-26 03:23:05
    үүнээс гадна залуучууд энэ архийг нь уугааад үхчих вэ дээ
  • zochin 2017-01-25 02:42:11
    sain shalga
  • Huga 2017-01-24 18:41:18
    Bitgii jujigle.ochnoon jil zarahad n amaa hamhij yavchihaad odoo l neeh surhii tsarailj gene.ihenh delguurt zaragdda.1 litriin savalgaatai 3000 tog haa saigui l...
  • Bolomj 2017-01-24 13:18:37
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-24 09:20:36
    эздийг нь ил болго