УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийсэн. Энэ баримттай, хэн нэгнийг гүтгээгүй. Энэ асуудлыг хянаж шалгах шаардлагатай. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу, ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байна” гэсэн мэдэгдлийг үдээс өмнө хийсэн.
Харин үдээс хойш УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг мэдээлэл хийх үеэрээ “Таны хүүг “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ямар тайлбар өгөх вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2004, 2006 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ. С.Эрдэнэ гишүүн намайг энэ “Эрдэнэт”-д шахаа хийх гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа.

П.ГОО
Оллоо.мн